Эерэг мэдрэмж, хандлагыг залуу үеийнхэндээ түгээж буй бүжигчин, влог хөтлөгч үлгэр жишээ хос болох Jason Jayel хоёр буюу Ш.Билэгсайхан, Б.Оюунномин нар. “116 Dance Studio”-оос анх танигдсан тэд 2019 онд сүр дуулиантайгаар гал голомтоо бадрааж байсан билээ.
Тэгвэл тэд анхны үрийн зулайгаа үнэрлэхээр зэхэж буйгаа цахим хуудаснаа онцолжээ.
Хосуудын хувьд youtube хаягтаа 185 мянган дагагчтай хамгийн залуу хос байж магадгүй. “Jason&Jayel” блогийг ихэвчлэн өсвөр насны хүүхдүүд үздэг. Өөрсдийн хийж буй бичлэгээрээ хайрыг түгээхийг хүсдэг бүжигчин хос сошиал ертөнцөд тун ч идэвхтэй. Тэдний бичлэгүүдийг үзэхэд уйдамгүй.