“Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын удирдлагууд Авто замчин эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр шинээр сонгогдсон Хүрэлсүхийн Энэрэлсайхан болон удирдах зөвлөлийн гишүүн Х.Буджав нарыг хүлээн авч уулзан тус холбооны үйл ажиллагаа, зорилт, цаашид хамтран ажиллах нөхцлийн талаар ярилцаж санал бодлоо солилцлоо.
Мөн тус төвийн эмэгтэй ажилтнуудтай уулзаж цаашдын зорилго, гишүүдийн оролцооны талаар танилцуулан, санал солилцож ярилцлаа.
Авто замчин эмэгтэйчүүдийн холбооны цаашдын ажилд нь амжилт хүсье.