Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026

    Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

    07/11/2026

    Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Фото»Нийслэл хотын анхны олон түвшний огтлолцол бүхий Яармагийн гүүр ашиглалтад орлоо
Фото

Нийслэл хотын анхны олон түвшний огтлолцол бүхий Яармагийн гүүр ашиглалтад орлоо

coolНийтэлсэн: cool11/02/2018Шинэчилсэн:12/07/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
1-02 16:03:13

“Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийн барилгын ажил дуусч, төслийн хүрээнд баригдсан авто зам, гүүрийн байгууламж өнөөдөр замын хөдөлгөөнийг нэвтрүүлж эхэллээ.

Монгол Улсын Засгийн газар болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, аюулгүй, ая тухтай үйлчилгээг үзүүлэх авто зам, тээвэр, ложистикийн сүлжээг өргөжүүлэх зорилтын хүрээнд Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан авто замын сүлжээг сайжруулах зорилгоор энэхүү гүүрэн байгууламжийг барьж дуусгалаа. Яармагийн гүүрний нээлтийн ажиллагаанд НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, НИТХ-ын төлөөлөгчид, БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөл оролцлоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд Нийслэлийн замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг дээшлүүлж, түгжрэлийг бууруулах зорилгоор гол гудамж замын уулзвар, төмөр зам болон Туул гол дээгүүр шинээр гүүрэн гарц, олон түвшний огтлолцол барьж байгуулан Нийслэл хотын авто замын сүлжээг хөгжүүлэхээр тусгагдсан. БНХАУ-ын Засгийн газрын урт хугацааны, бага хүүтэй хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр Улаанбаатар хотод Туул гол дээгүүр Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах, Баянзүрх болон Сонсголонгийн гүүрийг шинээр барих,  төмөр зам, Нарны зам  дээгүүр Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарцын төслүүдийн хүрээнд нийт 5.75 км авто зам, 2.86 км гүүрэн байгууламжийн барилгын ажлуудыг хэрэгжүүлж, нийт 300 дотоодын инженер, техникийн ажилтан, ажилчдыг ажлын байраар хангаж, 40 гаруй компаниудтай хамтран ажиллаж байна” гэлээ.

Тус замын БНХАУ-ын Төмөр замын 20-р товчоо групп корпораци ажиллажээ. Уг гүүрэн байгууламжийн шинэ гүүр нь 4 эгнээ бүхий 250 урт метр, 20.5 метр өргөн, Д рамп шинэ гүүр нь 276 урт метр, 8.5 метр өргөн бол хуучин гүүр нь 250 метр урт, 9 метр өргөн, 57 метр урттай тунелтэй юм.

Монгол Улсад шинэ дэвшилтэт техник, технологи шингэсэн олон түвшний огтлолцол барих төслийн ажил нь шинээр баригдах Яармагийн дэд төв, хотын захиргаа болон орон сууцны хорооллын бүтээн байгуулалтыг дэмжих, шинээр ашиглалтад орох Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлыг хотын төвтэй холбох авто замын хөдөлгөөний зохион байгуулалтын оновчтой шийдэлтэйгээс гадна авто замын хөдөлгөөний аюулгүй байдал болон нэвтрэх чадвар сайжрах, тэр хэрээр хөдөлгөөний ачаалал 2-3 дахин буурах чухал ач холбогдолтой юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.   

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.