Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026

    Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

    07/11/2026

    Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Фото»Улаанбаатар хотыг гэрэлтүүлэх “Гэрэлтэй хот” хэрэгжиж эхэллээ
Фото

Улаанбаатар хотыг гэрэлтүүлэх “Гэрэлтэй хот” хэрэгжиж эхэллээ

coolНийтэлсэн: cool11/05/2018Шинэчилсэн:12/07/2018Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын дэвшүүлж буй  “Нэг хот-Нэг стандарт” зорилтын хүрээнд “Гэрэлтэй хот” аяныг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү аяны хүрээнд Улаанбаатар хотын гудамж, зам талбай дахь  гэрэлтүүлгийг 3 дахин нэмэгдүүлэх зорилго тавьж, гэрэл унтраах, асаах цагийн хуваарийг улирлын нөхцөлд тохируулан өөрчлөх юм.

“Гэрэлтэй хот” аяны хүрээнд хийгдэх ажлын талаар Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нар мэдээлэл өглөө.

“Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг дарга 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн орон сууцны хороолол доторх туслах зам, гэр хорооллын гудамжид байгаа гэрлийн шон, гэрэлтүүлгийг бүртгэж 12 дугаар сарын 1-ны дотор гэрэлтэй болгох болгосон. Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн зам талбай, гудамжны гэрэлтүүлгийн асалтын цагийн хуваарь харилцан адилгүй байдаг. Тухайлбал өвлийн цагт эрт харанхуй болоход гол төв замын гэрэлтүүлэг нэгдсэн байдлаар асдаг ч алслагдсан дүүргийн зам, гудамж талбайн гэрэлтүүлэг асах хуваарь харилцан адилгүй байгаа юм. Үүнийг асах хуваарийг нэгтгэн батлуулах, хяналт тавих үүргийг мөн холбогдох албаныханд өгчээ.

Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрлийн шон, асахгүй байгаа гэрэлтүүлгийг бүртгэлжүүлэн цаашид 2019-2020 онд нийтийн эзэмшлийн болон орон сууцны дундах, гэр хорооллын гудамж замын гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх, эрчим хүчинд хэмнэлттэй гэрэлтүүлэгтэй болгох талаар санал гарган танилцуулах юм.

Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд 90 мянган гэрэлтүүлэг байх ёстойгоос өнөөдрийн байдлаар 61070 гэрэлтүүлгийн шон асалттай байна. Гэрэлтүүлэг бүрэн асалтгүй байгаа нэг шалтгаан нь улсын болон гадаадын зээл тусламж, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар шинээр зам тавихдаа гэрэлтүүлгийг туслан гүйцэтгэгчээр гүйцэтгүүлдэг нь баталгаат хугацаанд нь гэрэлтүүлгийг хариуцах эзэн байдаггүй нь нөлөөлдөг байна.

Тухайлбал, наадамчдын замд НАЗХГ-ын захиалгаар баригдсан замд гэрэлтүүлгийн шонд баталгаад хугацаанд засвар хийгдээгүй. Мөн зуслангийн зам, Дамбадаржаа зэрэг алслагдсан замуудад асалтын засвар үйлчилгээний хүндрэлүүд гарч байна гэлээ.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэргэжлийн бригадуудтай гэрлийн засвар үйлчилгээг газар дээр нь очиж хийх юм. Ирэх 12 дугаар сарын 1 гэхэд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд байгаа 61070 гэрлийн 1600 гэрлийн шонд засвар үйлчилгээ хийж асаах юм. Төв 6 дүүргийн гэр хорооллын гудамж замд 31643 гэрлийн шон, 35 мянга орчим гэрэлтүүлэг байгаагийн асахгүй байгаа 742 гэрэлтүүлгийн шон толгойг солих ажил хийгдэнэ.

Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ “Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1008 тоот захирамж”- ийн дагуу  иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, Нийслэлийн Засаг даргын “Нэг хот, нэг стандарт” зорилтуудын хүрээнд Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн бүрэн асалт, ашиглалт, үйлчилгээг сайжруулах цогц арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр болж байна. Мөн энэхүү аяны хүрээнд Улаанбаатар хотын нэрийн хуудас болсон барилга байгууламж, хөшөө, дурсгалт газруудын гэрэлтүүлгийг олон улсын стандартын дагуу гэрэлтүүлж, гэрэлтүүлэггүй гудамж, нийтийн эзэмшлийн зам талбайн талаарх мэдээллийг иргэдээс авч яаралтай, шуурхай арга хэмжээ авч болно гэдгээ хэллээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.