Үйлдвэржилт, хүлэмжийн хий, хүн төрөлтөний байгалиас зөвхөн шимж авдаг хомхой зан уур амьсгалын хүчтэй өөрчлөлтийг авчирч байна гэу дэлхийн эрдэмтэдн дуу нэгтэй сануулж байна.
Английн болон Америкийн судлаач эрдэмтэд хамтран хүн төрөлхтөний зөгнөлт ирээдүйг биш, харин уур амьсгалын өөрчлөлтийн үр дүнд ойрын 80 жилийн дараа ямар байх төлөвийг гаргажээ.
Уур амьсгалын өөрчлөлт дэлхийн улсуудыг үер, газар хөдлөлт зэрэгт илүү өртөмтгий болгож байна. 2019 оны судалгаагаар дэлхийн далайн түвшин энэ зууны туршид хоёроос долоон фут хүртэл нэмэгдэх төлөвтэй байгаа юм.
Ингэснээр 2100 он гэхэд хамгийн багадаа 190 сая хүн далайн түвшинээс доогуур бүс нутагт амьдрах болно. Хэрэв эрдэмтдийн судалгаа батлагдвал дэлхийн оршин суугчид таамаглаж байснаас хамаагүй хэцүү ирээдүйд өөрсдийгөө бэлтгэх ёстой болох нь ээ гэж эрдэмтэд анхааруулж байна.
Ирээдүйд барилга, архитектурыг цаг уурын өөрчлөлтийг тооцож, барьж байгуулах нь илүү оновчтой байх аж. Тогтвортой материал, шинэлэг арга техникийг ашигласнаар дэлхийн өнцөг булан бүрээс эдгээр загварууд үерийн гамшиг өргөн тархсан ирээдүйд улам бүр чухал болж магадгүй юм.

