Мисс, жүжигчин А.Баярцэцэг дөрвөн хэлээр чөлөөтэй ярьдаг аж. 
Тэрээр багаасаа хувийн сургуульд суралцаж, улмаар дотоод гадаадад хэд хэдэн их дээд сургууль дүүргэсэн. Хамгийн сүүлд Лондонгийн их сургуулийн харъяа Эзэн хааны драмын төв сургууль болох “Royal Central School of Speech & Drama”-д жүжигчин мэргэжлээр суралцаж дүүргэсэн юм.

Жүжигчин, мисс бүсгүйн хувьд Англи, Монгол, Испани, Франц хэлтэй бөгөөд энэхүү хэлний мэдлэг нь уран бүтээлд нь ихээхэн нөлөө үзүүлдэг тухай онцолжээ. Тэрээр одоогийн байдлаар 14-15 кинонд тоглосон бөгөөд өдгөө “Хайр” уран сайхны кинонд тоглож байгаа аж.

Монголынхоо болон гадаадын хэд хэдэн кинонд тоглосон гэдгийг хүмүүс мэднэ. Тэрбээр “Хөхөө”, “Ээж хадны домог”, “Хөх тавилан” зэрэг уран сайхны кинонд тоглосон байдаг. 
Түүний хувьд 2014 онд АНУ-ын “Netflix” компанийн бүтээл “Марко Поло” кинонд тоглосон бол 2018 онд нээлтээ хийсэн Холливудын алдарт жүжигчин Стивен Сигалын ”Attrition” кинонд ч мөн тоглосон юм.

