Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

    07/01/2025

    Төсвийн таналт тэгш эрхийн зарчмыг баримталж чадахгүй байна Б.Жавхлан сайд аа !!!

    07/01/2025

    Э.Болормааг УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар томиллоо

    06/30/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Нийслэлийн 2019 оны төсвийн төслийг иргэдээр нээлттэй хэлэлцүүлж байна
Фото

Нийслэлийн 2019 оны төсвийн төслийг иргэдээр нээлттэй хэлэлцүүлж байна

coolBy cool11/16/2018Updated:12/08/2018Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас иргэд олон нийтийн оролцоотой нийслэлийн 2019 оны төсвийн төслийн нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр нийслэлийн Иргэний танхимд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, Ш.Анхмаа, Д.Энхтөр болон нийслэлийн харьяа агентлагийн удирдлагууд хүрэлцэн ирж, төсвийн төслөө танилцуулан иргэдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.

Хэлэлцүүлгийн эхэнд нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан 2018 оны төсвийн зарцуулалт, өнөөгийн байдал болон 2019 оны төсвийн төслийг танилцуулсан юм.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү “Төсвийн тухай хуульд заасны дагуу нийслэлийн 2019 оны төсвийн төслийг бэлдэх явцдаа иргэдийн амьдрах орчин, эрүүл аюулгүй байдал, орчны тохижилт, хөрөнгө оруулалт зэрэг дээр нийслэлийн дүүргүүд, хороодын иргэдийн саналыг тусгах нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна.

Хуулийн дагуу ирэх сарын 5-ны дотор батлах ёстой. 2019 оны төсвийн төслийг НИТХ-аар хэлэлцүүлэхээс өмнө иргэдийн санал бодол, хүсэлтийг тусгахаар энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. НИТХ-ын ээлжит XIX хурлаар 2019 оны Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг баталсан. Үүний гол бодлого агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг сайжруулах, явган болон авто замын чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх гэсэн гол зарчим бий. Бид бүхэн хөтөлбөрт суурилсан төсөв гэсэн хууль хэрэгжиж байгаа учраас нийгэм эдийн засгийнхаа зорилтын үндсэн чиглэлийн дагуу иргэдийн саналын оролцоотой боловсруулж НИТХ-д өргөн барихаар бэлтгэж байна.

Монгол Улс бол нэгдсэн төсвийн тогтлолцоотой. УИХ-аар хэлэлцэн, батлагдаж байгаа төсөв дээр Улаанбаатар хот улсын төсөвт 289 тэрбум төгрөгийг төвлөрүүлнэ гэсэн байгаа. Хот төсвийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлнэ” хэмээн ярилаа.

Нийслэлийн 2019 оны оны төсвийн төслийг энэ сарын 25-нд НИТХ-д өргөн барих ёстой. Иргэдийн зүгээс төсвийн төслийг нээлттэйгээр хэлэлцүүлж, өөрсдийн санал, хүсэлтийг тусгуулж байгаад баярлаж буйгаа илэрхийлж байлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025

Төсвийн таналт тэгш эрхийн зарчмыг баримталж чадахгүй байна Б.Жавхлан сайд аа !!!

07/01/2025

Э.Болормааг УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар томиллоо

06/30/2025

Монголын эмэгтэй теннисчид ази тивийн аварга боллоо

06/30/2025

“Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө

06/28/2025

“GEM Mall”-д эхнэрээ хутгалж хөнөөсөн хэрэг гарлаа

06/27/2025

Боловсролын сайд П.Наранбаярыг ОГЦРУУЛАХ санал гаргажээ

06/26/2025

Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

06/25/2025

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.