Монголын нийгэмд эмэгтэйчүүдтэй холбоотой асуудал өдөр тутамд гардаг.
Асуудал бүрд хүрч зөвлөгөө, тусламж үзүүлж чадахгүй байгаадаа эмзэглэдэг Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл охидыг хөөрхөн байхаас илүү хүчтэй байхыг сургадаг гэнэ лээ.
Тэрээр нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагандаа “Хүн өөрийнхөө хувь тавиланг бүтээдэг. Би охидод хөөрхнөөс хүчтэй байх нь чухал гэдэг. Харин хөвгүүдэд хүчтэй байхаас хүнлэг байх нь чухал гэдэг.
Тиймээс залуучууд өөрийнхөө амьдралыг өөрөө бүтээхээс гадна өрөөл бусдын амьдралд түшиг тулгуур болохуйц сайн сайхан нийгмийг бүтээхэд нэгдэн нийлж хамтарч ажиллаж чадах боловсролтой байгаасай гэж хэлэхийг хүсдэг. Би дипломоор үнэлэгдэх боловсролыг хэлсэнгүй.
Хүмүүжилтэй, багаараа ажилладаг, бие биенээ хүлээн зөвшөөрдөг байгаасай. Хүн болгоны мэргэжил, боловсрол, хүмүүжил, ертөнцийг үзэх үзэл, амьдралд хандах хандлага нь харилцан адилгүй.
Хамгийн гол нь нийтлэг үнэт зүйл дээр нэгдэж чаддаг байгаасай” гэжээ.

