Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026

    Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

    07/11/2026

    Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Фото»Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Төв үйлчилгээгээ өргөжүүлж мэдээллийн технологийн мэдлэг ур чадварт эмэгтэйчүүдийг сургаж эхэллээ
Фото

Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Төв үйлчилгээгээ өргөжүүлж мэдээллийн технологийн мэдлэг ур чадварт эмэгтэйчүүдийг сургаж эхэллээ

coolНийтэлсэн: cool11/21/2018Шинэчилсэн:12/08/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Төв төслийнхөө хоёрдугаар шатыг эхлүүлж байна.Төслийн хоёрдугаар үе шатны хүрээнд Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв нь мэдээллийн технологийн салбарт бизнес эрхэлж буй эмэгтэйчүүдийг дэмжих, мэдээллийн технологийн хүртээмжийг нэмэгдүүлэх, мэдлэг ур чадварыг дээшлүүлэх замаар хурдацтай хөгжиж буй энэхүү салбарын үр шимээс бизнес эрхлэгч эмэгтэйчүүд хүртэхэд дэмжлэг үзүүлэхээр зорьж байна. БНСУ-ын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг КОЙКА-ийн санхүүжилтээр 2016 онд тус төв үүд хаалгаа нээж байсан юм. Эмэгтэйчүүдэд зориулсан энэхүү төвийг НЗДТГ, Азийн сан хамтран дэмжиж ажиллаж байна.

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв инкубатор төслийн хоёрдугаар шатны нээлтийн ажиллагаанд “Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч – нийслэлийн засаг даргын орлогч Д.Энхтөр оролцлоо. Тэрээр хэлсэн үгэндээ “2012 оноос НЗДТГ, ЗАА болон бусад газар, хэлтсүүдтэй хамтран Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв, Хотын засаглал, Хог хаягдал ба цаг уурын өөрчлөлт, Төрийн албанд ил тод байдлыг нэмэгдүүлэх нь төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байна. Бүгд Найрамдах Солонгос улсын хамтын ажиллагааны байгууллага, КОЙКА-гийн санхүүжилтээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн сан хамтран Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвийн үйл ажиллагааг 2016 оны 7 сард эхлүүлсэн билээ. Төсөл хэрэгжсэнээс хойш 5540 эмэгтэй бизнесийн болон хувь хүний хөгжлийн сургалтуудад хамрагдан 2100 гаруй эмэгтэй харилцагчаар бүртгүүлж, 1100 гаруй  эмэгтэйчүүд нэтворкин, туршлага солилцох арга хэмжээнд хамрагдсан байна. Инкубаторын түргэвчилсэн хөтөлбөрт нийт 28 эмэгтэйг сонгон шалгаруулж, эхний 3 шатанд хамрагдсан эмэгтэйчүүд хөтөлбөрөө амжилттай дүүргэсэн. 4 дэх шатанд шалгарсан эмэгтэйчүүд бизнес хөгжүүлэлтээ хийгээд явж байна. Тэдний бизнесийг дэмжиж төслийн хамтрагч тал Голомт банкнаас 40 эмэгтэйд бизнесийн зээлийн карт, 19 эмэгтэйд  Нийслэлийн Хөдөлмөр Халамж Үйлчилгээний Ерөнхий газар, Зээлийн батлан даалтын сантай хамтран 200 гаран сая төгрөгийн бага хүүтэй зээл олгож, бизнесийн үйл ажиллагааг нь дэмжин ажиллажээ” гэлээ.

Эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг дэмжих, орчин үйл явцыг шинэ шатанд гаргаж өөрийн бизнестэй эсвэл бизнесээ эхлүүлж буй эмэгтэйчүүдэд төрөл бүрийн үйлчилгээг үзүүлж байгаа юм. Үүнд бизнесийн зөвлөгөө, сургалтууд, холбоо, танилын хүрээ нэмэгдүүлэх арга хэмжээ, менторинг үйлчилгээ, комьпютерийн танхим, санхүүгийн боломжууд, түүнийг хэрхэн олж авах мэдээллээс гадна бизнесийн түргэвчилсэн хөтөлбөрт хамруулж бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд бодит дэмжлэг үзүүлж байна. Одоогийн байдлаар 5000 эмэгтэй төрөл бүрийн сургалт, үйлчилгээнд хамрагдаж, БЭЭТ-ийн гишүүнчлэлийн тоо 2700 хүрсэн байна.

Төслийн хоёрдугаар шатанд БЭЭТ-ийн үндсэн үйл ажиллагаа болох бизнесийн сургалт, үйлчилгээ болон бичил болон жижиг бизнесийг дэмжих ажлууд үргэлжлэн явагдана. Энэ шатны онцлох үйл ажиллагаа нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд мэдээллийн технологийн мэдлэг, ур чадвар олгох, бизнестээ үр бүтээлтэйгээр ашиглах арга замуудад сургах, энэ салбарт эмэгтэйчүүд гарааны бизнес эрхлэхэд дэмжлэг үзүүлэх юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

 

 

 

 

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.