Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

    07/23/2026

    Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

    07/23/2026

    Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

    07/23/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Төрийн шагналт түүхч Д.Өлзийбаатар энд гарч ирэв
Папарацци

Төрийн шагналт түүхч Д.Өлзийбаатар энд гарч ирэв

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ02/26/2022Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нэрт түүхч, түүхийн ухааны доктор, Төрийн шагналт түүхч Д.Өлзийбаатарыг танихгүй хүн ховор биз ээ. Монголын анхны “Монголчууд цахим түүх” сонсдог номын зохиогч тэрээр сүүлийн үед нам гүм амьдрах болж. Магадгүй түүхийн архивыг гадаад оронд худалдсан гэх халдлага, дам яриа мань хүнийг эмзэглүүлсэн биз. Харин тэрээр саяхан нээлтээ хийсэн сэтгүүлч, яруу найрагч Д.Дамдинжавын “Суу билгийн судар – Суут нууц” номын нээлтэд ирсэн харагдана лээ.
Д.Өлзийбаатар түүхчийн намтарыг сөхвөл, тэрээр Улаанбаатар хотод төрсөн бөгөөд МУИС- ийн түүхийн ангийг түүхч, түүхийн багш мэргэжлээр төгссөн аж. Түүхийн ухааны докторын зэргийг “МОНГОЛ ДАХЬ УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДҮҮЛЭЛТИЙН ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛС” сэдвээр 1998 онд ШУА- ийн түүхийн хүрээлэнд хамгаалсан бөгөөд 1982 оноос Баянхонгор аймгийн Байдраг суманд түүхийн багшаар ажиллаж ажил хөдөлмөрийн гараагаа эхэлжээ. 1983 оноос улсын түүхийн төв архивт архивч, НАХЯ ны дээд сургуульд багш, НАХЯ ны тусгай архивт судлаач, улсын архивт эрдэм шинжилгээний ажилтан, улсын түүхийн төв архивын дарга, хэлмэгдэгсдийн судалгааны төвд эрдэм шинжилгээний ахлах ажилтан, ШУА-ын түүх археологийн хүрээлэнгийн эрдэмтэн зэрэг ажил эрхэлж байжээ.
2000 оноос 2013 хүртэл засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газрын дарга. 2013 оноос өдгөөг хүртэл “Монголчууд цахим түүх” сонсдог цуврал ном дээр ажилласан байна.
“ХХ зууны монголчууд” гэх мэт 10 шахам ном бичиж 60 гаруй түүхэн сэдэвт ном бүтээл редакторласан 100 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлэл бичсэн түүнийг Төр үнэлж, Төрийн соёрхол Алтангадас Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон ШУА- ийн Хубилай хааны нэрэмжит Америкийн Монголч эрдэмтэн Jack Weatherford сангийн нэрэмжит шагналуудыг олгож байжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.