Рок попын ертөнцөд төмөр хоолойгоороо онцгойрдог “Чингис хаан” хамтлагийн дуучин Жаргалсайханы ач охин алга болжээ. Энэ тухай Жаргалсайханы ууган хүү, алга болсон охины аав Ж.Замилан цахим хуудаснаа бичжээ. Тэрээр “Охин минь алга болсон. Харсан үзсэн хүн холбоо барина уу” хэмээн цахим хуудаснаа бичжээ.
Ж.Замилангийн хувьд 1990-ээд онд залуусыг хуйлруулж байсан “Сүнс” хамтлагийн дуучин билээ.