Охин чамтай”, “Дурлал хаа ч” зэрэг дуугаараа танил болж, хамтдаа уран бүтээлийн гараагаа эхэлж байсан “Boomtown” хамтлагт жүжигчин Б.Тамир, “Хэцүү анги” киногоор олонд танигдсан Фантастик жүжигчин М.Баярбат, Фантастик продакшны жүжигчин Э.Алдар, “Эмоци” продакшны жүжигчин С.Тэмүүжин нар юм.
Тэдний хамтлагийг үеийнх нь залуус илүү мэддэг. Тэд СУИС-ийн оюутан байхдаа охидыг уярааж явсан түүхтэй. Тус хамтлаг 7-8 дуутай бөгөөд тухайн үедээ цомог гаргаж байлаа.
Дуулах, бүжиглэх, жүжиглэх авьяастай нэгэн үеийн эдгээр залуус уран бүтээлийн гараагаа хамтдаа эхлүүлсэн.
Тухайн үед тэдний дундаас жүжигчин О.Тэмүүжин илүү олон фентэй байсан бол тэдний дундаас хамгийн урт үстэй, содон стильтэй нь найруулагч Б.Тамир байжээ.






