Загвар өмсөгч А.Чингүүний төрсөн өдөр тохиож байна.
Загварын ертөнцөд хувийн амьдралаараа Boom тэсэлж явсан эрэгтэй модель бол А.Чингүүн. Тэгвэл өнөөдөр түүний төрсөн өдөр тохиож байна.
А.Чингүүн анх олонд танигдахдаа өөрөөсөө хэдэн насаар эгч, мисс Ч.Содтуяагийн охины аав хэмээгдэж байсан тэрээр нэг л өдөр “Их засаг” их сургуульд хүргэн орсон. Тухайн үед А.Чингүүн, Ч.Содтуяа нар хэвлэлээр хэрэлдэн, нэгнийхээ булайг дэлгэж олны нүд чихийг орой дээр гаргаж байсан түүхтэй.
Ёстой л нэгнээ хайрлаж байсан гэхэд хатуудахаар, нэгэндээ дурлаж явсан гэхэд дутуудахаар хэн хэнийгээ элдвээр хэлж байв.
Өдгөө Ч.Содтуяа охины хамт АНУ-д амьдарч буй бол А.Чингүүн шинэ амьдралаасаа дахин хоёр хүүхэдтэй болж, нас намба суусан билээ.
Н.Учрал болон түүний гэргий Ч.Сэлэнгэ мөн Н.Ундрал болон түүний нөхөр А.Чингүүн нарыг Их засгийн нүүр царай гэдэг гэсэн шүү.