Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч байсан Х.Баттулгын төрсөн өдөр өнөөдөр тохиож байгаа аж. Тэрээр 1963 оны гуравдугаар сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн бөгөөд энэ жил 59 нас хүрч байна.
Түүнчлэн, түүний дүү “Женко” группийн ерөнхийлөгч Х.Баттуул нь 1965 оны гуравдугаар сарын 3-нд ахтайгаа нэг өдөр төржээ.
Х.Баттулга нь айлын хоёр дахь хүүхэд болон мэндэлсэн байна. Тэрээр нэг эгч, нэг дүүтэй. Түүний аав монгол бөхийн засуул Ж.Халтмаа нь Баянхонгор аймгийн Баянцагаан, ээж нь Галуут сумын угуул юм. Түүний ээж Ц.Должинсүрэн нь өдгөө 96 настай, гурван хүүхэд төрүүлж, өсгөж өдгөө 30 орчим ач зээгээ тойруулан аж төрж байгаа билээ.
Дашрамд сонирхуулахад, гуравдугаар сард нэлээд олон төрийн түшээдийн төрсөн өдөр тохиодог юм байна. Тухайлбал, гуравдугаар сарын 4-ний өдөр Ерөнхий сайд асан С.Баяр, гуравдугаар сарын 6-ны өдөр Улсын их хурлын дарга Г.Занданшатар, гуравдугаар сарын 8-ны өдөр буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, кёкүшюзан Батбаяр, нар төрсөн байна.