Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганыг хааж хэлсэн үг

    07/03/2026

    ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХӨТӨЛБӨР

    07/03/2026

    Үндэсний их баяр наадмын билет зарна гэж 2 сая 200 мянган төгрөгийн залилжээ

    07/03/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Баянзүрх дүүргийн ХХҮХ-ийн удирдлага халамжийн сангийн хөрөнгө завшсан хэрэгт холбогджээ
Папарацци

Баянзүрх дүүргийн ХХҮХ-ийн удирдлага халамжийн сангийн хөрөнгө завшсан хэрэгт холбогджээ

Эрхэм админBy Эрхэм админ03/03/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс (ХХҮХ)-ийн дарга Л.Цолмонгэрэл болон мэргэжилтэн Лхагвадулам нарыг цагдаагийн байгууллагын ажилтнууд уржигдар хойшлуулшгүй ажиллагаа явуулж албан өрөөнд нь нэгжлэг хийгээд зогсохгүй 48 цагийн хугацаатай саатуулсан байна. Хэрэгт холбогдсон албан тушаалтнууд өөрсдийн хамаарал бүхий хүмүүсийн байгуулсан амралт, сувиллын газрын данс руу халамжийн сангийн мөнгөнөөс шилжүүлж байсан хэрэгт буруутгагдаж буй гэнэ. Өөрөөр хэлбэл, тухайн амралт, сувиллын газраар үйлчлүүлээгүй 500-гаад хүнд сувилгаа, эмчилгээ, үйлчилгээ үзүүлсэн хэмээн баримт бүрдүүлж, халамжийн сангийн хөрөнгөөс завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон аж. Баянзүрх дүүргийн ХХҮХ-ийн эрх бүхий албан тушаалтнууд завшсан мөнгөөрөө автомашин, амралтын газар, орон сууцууд худалдан авсан байж болзошгүй гэх мэдээлэл байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ мэдээлэл үнэн, эсэхийг тогтооно хэмээн эх сурвалжууд мэдээллээ.

Нийгмийн халамжийн болон даатгалын сангийн хөрөнгө зорилтот бүлгийнхэндээ хүрэхгүй, эрх бүхий албан тушаалтнууд нь өөрсдийгөө болон хамаарал бүхий хүмүүсийнхээ нэрээр завших явдал удаа дараа гарч буй. Үүнээс өмнө Баянхонгор, Баян-Өлгий аймгийн эрх бүхий албан тушаалтнууд хуурамч баримт бүрдүүлэн өөрсдийгөө болон үр хүүхэд, танилуудаа хөдөлмөрийн чадвараа 70 хувь хүртэл алдсан хэмээн мөнгө завшиж байсан үйлдлийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж тогтоогоод буй билээ. Олон жилийн өмнөөс л ийм байдлаар мөнгө завшиж байсныг хууль сахиулах байгууллагынхан илрүүлсэн ч байдал хэвээрээ. Магадгүй ХНХЯ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын удирдлага үүнийг засаж сайжруулах сонирхолгүй байгаа нь өөрсдөө холбоотой юм биш биз гэсэн хардлага төрүүлж буй юм.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

УИХ-ын дарга асан М.Энхболдын хүү Анарыг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томиллоо

07/02/2026

Уранзаяа: “Хүүхдээ тоодоггүй” хэмээн экс нөхөртөө ханджээ

07/02/2026

МУГЖ Т.Ариунаа, Б.Сарантуяа нарыг “Ардын жүжигчин” цолоор шагнана

07/02/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганыг хааж хэлсэн үг

07/03/2026

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХӨТӨЛБӨР

07/03/2026

Үндэсний их баяр наадмын билет зарна гэж 2 сая 200 мянган төгрөгийн залилжээ

07/03/2026

УИХ-ын дарга асан М.Энхболдын хүү Анарыг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томиллоо

07/02/2026

Уранзаяа: “Хүүхдээ тоодоггүй” хэмээн экс нөхөртөө ханджээ

07/02/2026

МУГЖ Т.Ариунаа, Б.Сарантуяа нарыг “Ардын жүжигчин” цолоор шагнана

07/02/2026

Гавьяат тамирчин, боксчин Т.Үйтүмэн бүрлээчдийн мэдээллийг буяны компанийнханд өгч, хахууль өгсөн хэргийн шүүх хурал хойшлов

07/01/2026

Дуучин Даваадалай “хөөрхөн”охинтой болсноо дуулгалаа

07/01/2026

З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оногдуулсан хоёр жилийн хорих ялыг тус бүр 40 сая төгрөгөөр торгох ял болгон өөрчиллөө

06/30/2026

МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА Н.УЧРАЛЫН ТЭРГҮҮЛСЭН ЗАСГИЙН ГАЗАР ОЮУТОЛГОЙН ХЭЛЭЛЦЭЭРТ ТҮҮХЭН АМЖИЛТ ГАРГАЛАА

06/30/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.