“Гэрлэн дохио” телевизийн олон ангит кино болон “Аз жаргалийн шок”, “Том толгойтын романс” бүтээлд гол дүр бүтээж “Зүрхний хилэн”, “Цасан охин”, “Намрын синдром”, “247 градус” кинонд ажилласан Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Б.Одончимэг урлагаас “урвасан” бололтой.

Сүүлийн үед ямар нэгэн уран бүтээлд ажиллахгүй байгаа тэрээр фото моделийн үүрэг гүйцэтгэж, гоо сайхны реклам сурталчилгааны нүүр царай болох болжээ.

Тэрбээр өдгөө 37 нас хүрч байгаа бөгөөд 2008 онд Соёл урлагийн их сургуулийг жүжигчний мэргэжлээр төгсөж, 2011 оноос одоог хүртэл УДЭТ-т жүжигчнээр ажиллаж байсан.
Дашрамд дуулгахад, Тайз, дэлгэцийн олон дүрээр үзэгчдэд танигдсан жүжигчин Б.Одончимэг гурван жилийн Энэтхэгийн Колката хотод зохион байгуулагдсан “International theatre – 2019” олон улсын наадмын нэг хүний жүжгийн төрөлд түрүүлж байсан билээ.

