Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан албан тушаалаа хүлээлгэн өгсний дараа эмчийн ажлаа хийгээд эхэлжээ. Гэвч тэрээр Төр засгаас зохион байгууллагддаг үйл ажиллагаа, чуулганд мэр сэр үзэгддэг нь манай папарацийн дуранд өртжээ.
Түүний хувьд Эрүүл мэндийн сайдын албанаасаа буусны дараа Гэмтэл согог судлалын үндэсний төв /ГССҮТ/-д эргэн очиж өвдөг, түнхний хиймэл үе шилжүүлэн суулгах, дурангийн мэс засал хийж байгаа аж. Мөн зөвлөх эмчийн үүргийг давхар гүйцэтгэдэг бөгөөд 2011 оноос хойш 10 жил дээрх төрлийн хагалгааг хийж байгаа гэсэн шүү.