Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

    06/24/2025

    Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

    06/24/2025

    Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

    06/24/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Монгол бичгэн гэрлэн чимэглэлийг хотын төвд байршуулна
Папарацци

Монгол бичгэн гэрлэн чимэглэлийг хотын төвд байршуулна

coolBy cool05/10/2018Updated:12/10/2018Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хурлаар Монгол хэл, Үндэсний бичгийг “Гэрлэн чимэглэл, зар сурталчилгааны байгууламж, хөшөө баримал”-аар дамжуулан сурталчлах, танин мэдүүлэх талаар хэлэлцлээ. Төлөвлөж буй ажлын тухай УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн М.Гансэлэм зөвлөлийн гишүүдэд танилцууллаа.

Үндэсний хэл, бичгийг сурталчлах ажлын хүрээнд гурван үндсэн ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа юм байна. Үүнд Улсын их дэлгүүрийн баруун зүүн талын 76, 1-3 дугаар байр, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо 44, 60 дугаар байрны дээвэр, фасад дээр Үндэсний бичиг бүхий гэрэлт сурталчилгааны байгууламж байрлуулах ажлын зураг төслийг боловсруулсан байна. Тухайн дөрвөн байрны дээр Улаанбаатар хотын билэгдэл болсон дөрвөн хүчтэний дүрс бүхий гэрэлт байгууламж, ханан хэсэгт Монгол бичгэн гэрэлт самбаруудыг байршуулахаар төлөвлөсөн байна. Бичиглэлийн хувьд “Миний сайхан хот”, “Бид нийслэлдээ хайртай”, “Өргөөгөөс Улаанбаатар” зэрэг үгийг уран бичлэгийн мастер Д.Баттөмөрийн “Аттилла тиг”-ээр бичихээр төлөвлөжээ. Энэхүү төлөвлөсөн ажлыг зөвлөлийн гишүүд дэмжсэн юм.

Мөн нийтийн эзэмшлийн гудамж талбайд Үндэсний бичиг бүхий биет байгууламж байрлуулахаар төлөвлөж байгаа аж. Уг байгууламжийн загвар шалгаруулах уралдааныг уран бүтээлчдийн дунд зарлаж, шалгаруулалт явагдаж байгаа юм байна.

Хөшөө баримлаар дамжуулан Монгол хэл, Үндэсний бичгийг сурталчлах зорилгоор Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, Монгол Улсын Ардын уран зохиолч, Төрийн гурван удаагийн шагналт, эрдэмтэн зохиолч орчуулагч Ц.Дамдинсүрэнгийн хөшөө барих саналыг мөн танилцуулсан. Харин хөшөө барих байршлын хувьд өөрчлүүлэх саналыг ажлын хэсгээс гаргаж байгаа аж. Зөвлөлийн гишүүдээс хөшөө барихыг дэмжиж байгаагаа илэрхийлж, байршлыг сайтар судалсны үндсэн дээр НИТХ-ын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлэн шийдвэрлэх нь зүйтэй хэмээж байлаа. Хурлын төгсгөлд хотын даргын зүгээс эдгээр ажлыг яаралтай хийж, улсын баяр наадмын өмнө дуусгахыг үүрэг болгов гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.