Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    УИХ-ын дарга асан М.Энхболдын хүү Анарыг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томиллоо

    07/02/2026

    Уранзаяа: “Хүүхдээ тоодоггүй” хэмээн экс нөхөртөө ханджээ

    07/02/2026

    МУГЖ Т.Ариунаа, Б.Сарантуяа нарыг “Ардын жүжигчин” цолоор шагнана

    07/02/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Морины соёлыг түгээж яваа Л.Цагаандалайн уйлсны учир
Папарацци

Морины соёлыг түгээж яваа Л.Цагаандалайн уйлсны учир

Эрхэм админBy Эрхэм админ03/07/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

МҮОНТ-н Үндэсний спортын сэтгүүлч, Монголын Морин Спорт Уяачдын Холбооны тэргүүлэгч, уяач МУСГЗ Лхаажавийн Цагаандалайг танихгүй хүн ховор.
Эрийн хийморь, Манлайн баясгалан , Морьтоны соёл , Адуучин , Уухай зэрэг олон сайхан нэвтрүүлгийг Монгол түмэндээ бэлтгэн хүргэж, Монгол адуу, үндэсний спорт, түүнийг дагасан их өв соёлыг хойч үедээ уламжлуулан үлдээх, хөгжүүлэх, дэлхийд таниулах үнэтэй үйл хэрэгт олон жилийн туршид бие болоод сэтгэл зүрхээ зориулж яваа тэрээр уг нь түүхч мэргэжилтэй ажээ.
Л.Цагаандалай хүүхэд байхын л адуунд хорхойтой нэгэн явсан гэж байгаа. Анх дунд сургуулийн зургаадугаар ангийн хүү санаандгүй морь уясан нь айрагдаж, өдгөө ч санах тоолонд сайхан дурсамжийг сэдрээж байдаг гэнэ. “Аав, ээж хоёр нэгдлийн малтай. Бага дүү гуравдугаар анги. Аав хэд хоног сум руу эмчилгээ хийлгэхээр явсан юм. Морь уях болчихдог аав ирдэггүй. Тэгж байтал аав замын хүнээр “Хүрэн морио барьчих, шарга морио өөрөө мэднэ биз” гэж хэлүүлж. Бөөн баяр. Манайтай айл Мухарчулуун гэж хурдан морьтой сайн уяач ойрхон байлаа. Хүүхэд юугаа мэдэх вэ өвгөнийг дагаад л уяагаа тааруулна. Хөгшчүүд “Хүүхдүүд азтай юм. Энэ хоёр морь их зөв онгойчихлоо” гээд л ярьж байсан санагдана. Тэгээд сумд хоёр насны морь маань хоёулаа айрагдсан. Аз гэх үү дээ. Морьд ч сайн байсан” хэмээн ярьсан нь бий. Ийнхүү багын л морины хоббитой нэгэн явсан сэтгүүлч “Дэлхийг тамгалсан Чингэсийн монгол”-оороо үзэгчид олондоо бэлэг барихаар завгүй ажиллаж байгаа билээ. Их ажлынхаа хажуугаар мориныхны зохион байгуулсан аливаа арга хэмжээг бас хөтөлнө. Түүнчлэн ямар нэг уралдааны үеэр түүнийг унаач хүүхдүүдтэй “найзалчихсан” явааг нь олонтаа харж болно. Саяхан болсон “Их хурд 6”-гийн хөтлөгчөөр ажилласан тэрээр газар газрын шигшмэл хурдан хүлгүүдийн нуруун дээр салхи татуулан давхих, золбоолог унаач хөвгүүдийг хараад бахархахдаа нулимс унагаад авчээ. Ямартаа л Хархорины дэнжид цугласан наадамчин олонд “хүүхдээ багаас нь морь унуулж сургаарай. Хятад мотоцикль унуулав” хэмээн аминчлан захисан ажээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

УИХ-ын дарга асан М.Энхболдын хүү Анарыг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томиллоо

07/02/2026

Уранзаяа: “Хүүхдээ тоодоггүй” хэмээн экс нөхөртөө ханджээ

07/02/2026

МУГЖ Т.Ариунаа, Б.Сарантуяа нарыг “Ардын жүжигчин” цолоор шагнана

07/02/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

УИХ-ын дарга асан М.Энхболдын хүү Анарыг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томиллоо

07/02/2026

Уранзаяа: “Хүүхдээ тоодоггүй” хэмээн экс нөхөртөө ханджээ

07/02/2026

МУГЖ Т.Ариунаа, Б.Сарантуяа нарыг “Ардын жүжигчин” цолоор шагнана

07/02/2026

Гавьяат тамирчин, боксчин Т.Үйтүмэн бүрлээчдийн мэдээллийг буяны компанийнханд өгч, хахууль өгсөн хэргийн шүүх хурал хойшлов

07/01/2026

Дуучин Даваадалай “хөөрхөн”охинтой болсноо дуулгалаа

07/01/2026

З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оногдуулсан хоёр жилийн хорих ялыг тус бүр 40 сая төгрөгөөр торгох ял болгон өөрчиллөө

06/30/2026

МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА Н.УЧРАЛЫН ТЭРГҮҮЛСЭН ЗАСГИЙН ГАЗАР ОЮУТОЛГОЙН ХЭЛЭЛЦЭЭРТ ТҮҮХЭН АМЖИЛТ ГАРГАЛАА

06/30/2026

Xувьсалын Урнаагийн ганц хайртай хүргэн Бээжингийн их сургуулиа төгслөө

06/30/2026

Н.Номтойбаяр: Наадмын нээлтийн урилгын суудлыг халж, бүх тасалбарыг худалдаална

06/30/2026

“Тэнгисийн эрэг 24/7”-ийн Нацагтай нэр холбогдож байсан Золушка шинэ хайртай болжээ

06/30/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.