“Тод магнай” монголын уран сайхны кинонд монголчууд хэрхэн хурдан морийн шинжиж ирснийг тод томруунаар харуулдаг.
Харин өдгөө монголчууд морийг элдэв бусын эм тариа, допинг хэрэглэн уяж хурдлуулж байгааг мэдэхгүй хүн цөөн. Үүнийг дагаад байгалиасаа хурдан угшилтай төрсөн адууг хэрхэн шинждэг ухааныг суралцсан хүмүүс ховордож буй билээ. Тэгвэл өнөө цагийн эрдэм ухаан төгс уяачдыг манлайлан тэргүүлэх эрхэм бол Монгол Улсын тод манлай уяач Данзандаржаагийн Онон билээ. Гаргасан амжилтаараа Монгол Улсын Тод манлай уяач, Монгол Улсын гавьяат малчин цол хүртсэн Д.Онон уяач өнөөг хүртэл 40 гаруй түрүү, 80 шахам айраг хүртээд байгаа энэ цагийн шилдэг уяач юм.
Өдгөө 60 насны босго алхсан тэрээр Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат. Бага балчираасаа адууны дэлэн дээр өссөн тэрээр хурдан морь шинжих, уях ухааныг Цэргийн албан байхдаа суралцсан гэдэг.