Өөрөө тохирсон, чанартай гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг бүсгүйчүүдийн арьс цаанаасаа толигор, гэрэлтэм, сайхан харагддаг. Тэгвэл Монголын гоо сайхны салбарт Израилиас гаралтай “Ahava” компанийн үйлдвэрлэдэг “Lumior” брэндийн бүтээгдэхүүн хэдийнээ байр сууриа эзэлж, хөрөнгөлөг чинээлэг баян бүсгүйчүүдэд шинэ зиндаархалыг бий болгосон байна
“Үнэ дагаж чанар” гэдэгчлэн, тус брэнд нь бусад гоо сайхны бүтээгдэхүүнийг бодвол 100 хувь цэвэр байгалийн өвөрмөц орц найрлагатай гэдгээрээ дэлхийд алдартай. Найрлагадаа Сөнөсөн тэнгисийн хамгийн нам дороос гарган авсан, ямар нэгэн бохирдолгүй эрдэс бодис, үнэт биетүүдийг агуулдаг гэдгээрээ онцлогтой юм.
Үнийн хувьд ч бусад бүтээгдэхүүнээс хэд дахин өндөр үнэтэй учраас Монголын төдийгүй дэлхийн чинээлэг хатагтай нар сонгон хэрэглэдэг юм билээ.
Сөнөсөн тэнгисийн гүнийн эрдэс бодис нь эртнээс маш алдартай байсныг гоо үзэсгэлэнт Шеба, Клеопатра нарын хатан хаан нарын гоо сайхны түүхээс харж болно. Эрдэмтэн судлаачдын үзэж буйгаар Сөнөсөн тэнгисийн үнэт эрдэс бодисууд нь дэлхийд хаана ч байхгүй натри, төмөр, кальци, бромид кали гэх мэт бодис агуулдаг болохыг судалгаагаар тогтоожээ. Мөн байгалийн олон тооны тэнцвэртэй найрлагатай тул хүний бие болон мэдрэлийн системд маш эерэг нөлөө үзүүлдэг болохыг тогтоосон байна.
Сонирхуулахад, тус брэндийн бүтээгдэхүүнийг албан ёсны эрхтэйгээр Монголд оруулж ирдэг “Lumior by Ahava” компанийн хамт олон, Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан Их Монгол Плазад маргааш нээлттэй өдөрлөг буюу бэлэгтэй худалдааг зохион байгуулахаар болжээ.


