Шатахуун импортлогчид АИ 92 автобензиний жижиглэнгийн үнэ литр тутамдаа 100 төгрөгөөр нэмж, 2390 боллоо. Шатахууны үнийн зөвлөлөөс И-92 шатахууны үнийг чөлөөлөх шийдвэрийг гаргасан.

Гэвч хойд хөрш дайн самуунтай байгаагаас ийнхүү нэмэгдсэн бололтой. Төр шатахууны үнэд оролцохгүй, үнийн огцом өсөлт бий болгохгүйн тулд сүүлийн зургаан сарын үнийг дундчилдаг болно.
АИ 92 автобензинийг дэлхийн зах зээл дээрх зургаан сарын дундаж үнээр жижиглэнгийн үнийг тогтоож, нэг удаад нэмэгдэх дээд хязгаар 100 төгрөг байна.

