Хэдхэн хоногийн өмнө U film-ийн захирал, жүжигчин Г.Ундармаа Соёлын гавьяат зүтгэлтэн шагналаар шагнуулсан. Олон хүн түүнд баяр хүргэж байхад, зарим нь “хэдэн ганц бие хүүхнүүдийн кино хийгээд авчихаж байгаа юм уу” гэх асуултыг нэгнээсээ асууж байгаа харагдав.
Энэ үеэр нийгмийн шүгэл болсон Нара үзэл бодлоо илэрхийлж, өөр хүмүүс авах ёстой байсан, Г.Ундармааг ичих хэрэгтэй хэмээн бичсэн байна.
Нара Г.Ундармааг үзэн ядах болсон цаад шалтгаан нь Монголын эмэгтэйчүүдийн холбооны гишүүн гэдэгтэй нь холбоотой. Хэдхэн сарын өмнө Нара өөрийн цахим хуудаснаа “Г.Ундармаа эгчийг МЭХ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн гэдгийг өчигдөр мэдлээ. Киногоо нээлттэй тендер зарлалгүй УЗ-ийн гишүүддээ шууд өгсөн нь ашиг сонирхолын зөрчил биш гэж үү.Өөрөөсөө 350 саяыг гаргаж, гаргасан кино нь 350 сая төгрөгийн ашиг олно гэсэн санааг агуулжээ. Монгол эмэгтэйчүүдийн нэр дээр тал мөнгийг нь босгочихоод, киноноос олсон ашгаа тэр ганцаараа хүртэх нь” хэмээн бичиж байлаа.
Нараг бухимдуулсан тус
кино нь саяхан нээлтээ хийсэн “Улаан цэцэг” нэртэй С.Удвал агсны тухай кино. Тус киноны гол дүрийг Г.Ундармаа өөрөө бүтээсэн байна билээ.