Топ Г.Уранцэцэг харахад энгийн өндөр туранхай бүсгүй. Гэхдээ тэрбээр загварын тайзан дээр тэс ондоо байж хувцасыг амилуулах шиг болдог нь үнэхээр мэргэжилдээ шилдэг гэдгийг баталдаг. Тачаангуй харц, торгон мэдрэмж, бардам алхаатай бүсгүйг сайн, муу хов жив байнга л дагаж байдаг. Харин үүнд тэрбээр тэр бүр эмзэглээд байдаггүй.
Өдгөө 39 настай тэрээр албан ёсоор гэр бүл зохиож амжаагүй ч, болзоот хархүүтэй нэгэн. 14-хөн настайгаасаа загварын гараагаа эхэлсэн түүнийг ааш зангийн хувьд загварынхан дундаа хамгийн эвдрээгүй нь гэлцдэг.
Тэрбээр 1997 оноос загвар өмсч эхэлсэн бөгөөд 2007 онд “топ модель” өргөмжлөл хүртэж байв. Энэ жил түүний загварын тайзнаа алхсаны 25 жилийн ой болж буй. Гэвч торгон мэдрэмжээрээ онцгойрдог топ бүсгүй маань нэг хэсэгтээ л тайзнаа буухгүй бололтой шүү.