Molpedia” нэрээр сошиал орчинд видео контент бүтээдэг Б.Гансүх хэдэн жилийн өмнө “40-өөс дээш насныхан “алга болж” байж эх орон маань сайхан хөгжих юм шиг санагддаг ” хэмээн ярилцлага өгч, олны дургүйцлийг төрүүлж байсан.
Тэрбээр сошиал орчинд идэвхтэй ажилладаг, залуу үеийн төлөөлөл юм. Гэвч түүний ертөнцийг үзэх үзэл нэг л явцгүй, идэвхигүй “үхээнц” мэт сэтгэгдэл мэдрэмж төрүүлдэг.
Тэрээр энд тэндэхийн арга хэмжээн дээр үнэгүй юманд нугасгүй гэдгээ байнга харуулж явдаг. Тухайлбал, өчигдөр болсон үйл ажиллагаан дээрх үнэгүй тараагдсан пивоноос “үхэх гэж байгаа юм шиг” гүзээлж яваа нь манай папарацийн дуранд өртжээ.
Хэзээнээс нэг юманд тууштай биш гэдгээ өөрийнхөө амьдралаар илэрхийлж явдаг тэрээр ямар нэгэн дээд боловсрол эзэмшсан дипломгүй. Өөрийнх нь философиор “Диплом, боловсролын зэрэг бол зөвхөн ажилд ороход л хэрэгтэй. Бусад зүйлсэд хэрэггүй” хэмээн үздэг юм билээ.
40 настнуудаас дээшхи хүмүүсийг “үхүүлэх”-ийг хүсдэг тэрээр өөрөө 30 насны босго давсан бөгөөд уул уурхайн мэргэжлээр дөрвөн жил суралцаад, төгсөх жилдээ сургуулиа хаясан гэгддэг юм билээ.