Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Н.Түвшинбаярыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 21-нд цагдан хорьсон.
Түүний цагдан хорих хоёрдугаар хугацааг “өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй” үндэслэлээр энэ оны хоёрдугаар сарын 11-ний өдөр дахин нэг сараар сунгасан.
Энэхүү хугацаа нь өнөөдөр дуусах учир үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдвэрлэх шүүх хурал яг одоо /2022.03.11/ болж байна. Шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ. Энэ талаар УЕПГ-ын Олон нийттэй харилцах албанаас тодруулахад “Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шүүхээс буцаасан. Хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газар хянаж байна” гэсэн юм.
Яллагдагч Н.Түвшинбаярт холбогдох хэргийг “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэнийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр” тус дүүргийн прокурорын газарт буцаасан.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн прокурор, хохирогчийн өмгөөлөгч, яллагдагчийн өмгөөлөгч нар мэтгэлцэж, хянан хэлэлцээд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн нэг дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар /өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй/ гэх үндэслэлээр цагдан хорих хугацааг нэг сараар сунгасан. Н.Түвшинбаяр нь …

