Хүрээ маягийн донжтой дуулалт, сайхан хоолойгоороо ардын дуу, язгуур урлаг соёлдоо хайртай монгол түмнийхээ сэтгэлийг эрхгүй татах болсон дуучин СТА Б.Алтанжаргалыг танихгүй, мэдэхгүй хүн ховор. Өөрийн дуулах донж маяг, намба төрх, хоолойн нарийн торгон нугалаа цохилго, мэдрэмжээрээ ардын дуугаа аргадан, амилуулан тэрээр цагтаа поп дуучин явсан гэнэ лээ.
2000 оны эхээр нэр нь хаа нэг сонсогддог байсан солонгос стильтэй “Asian shop” хамтлагт дуулдаг байсан гэхээр санаанд буухгүй байгаа биз.
Түүнийг стиль жанраа ололгүй “мунгинаж” явсан тэр жилүүдэд дуучин С.Сэрчмаа “жинхэнэ од” байлаа.
Олон залуусын crush болж явсан түүнд Б.Алтанжаргалын ч сэтгэл “уягдаж” явсан гэнэ лээ.
Тиймдээ ч, хожуу төрсөн ганц охиндаа алдарт крашынхаа нэрийг хайрласан биз ээ.