Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Н.Номтойбаяр: Наадмын нээлтийн урилгын суудлыг халж, бүх тасалбарыг худалдаална

    06/30/2026

    “Тэнгисийн эрэг 24/7”-ийн Нацагтай нэр холбогдож байсан Золушка шинэ хайртай болжээ

    06/30/2026

    БУЛГАН АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГААР Д.МЭНДСАЙХАН СОНГОГДОН АЖИЛЛАХААР БОЛЛОО

    06/29/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»“Чалх”-гүй “Хөгжлийн банк”-ныхан сэтгүүлчдээр ажлаа хийлгэхээ боль
Папарацци

“Чалх”-гүй “Хөгжлийн банк”-ныхан сэтгүүлчдээр ажлаа хийлгэхээ боль

Эрхэм админBy Эрхэм админ03/15/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй ААН-үүдийн асуудал хэдхэн хоногийн өмнө сошиалд эрчимтэй давалгаалж, улмаар нэр нөлөө бүхий сэтгүүлчид тус асуудлын араас эрчимтэй явж, зээлээ төлөхийг шаардан “Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлгийг өрнүүлэв.


Үнэндээ, өөрсдийнхөө барьцаагүй өгсөн их хэмжээний зээлийн өрийг барагдуулах ажил нь “Хөгжлийн банк”-ны өөрсдийнх нь асуудал. Ард түмний татварын мөнгийг барьцаа хөрөнгөгүй, танил тал эрх мэдлээ ашиглан зорилтот бус “баячууд”-ад өгчихөөд, асуудал үүсэхээр сэтгүүлчдийг урдаа бамбай болгон ашигладаг “мода”-ыг тус банкныхан дэлгэрүүлж байх жишээний.
Ямбыг нь тэд эдэлж, ялыг нь сэтгүүлчид үүрч буй гэлтэй. Өч төчнөөн “Хөгжлийн банк”-аар овоглосон эдийн засагч, ажилтан албан хаагчид байдаг юм билээ. Тэд чухам юу хийдэг вэ?

Эрх мэдэлтнүүд, танил талууддаа хэдэн арван, хэдэн зуун тэрбумаар нь зээл олгож “авилга” авч, нэр нүүрээ тахалчихаад сэтгүүлчдийг “нохойд барьдаг мод” болгомооргүй байна. Мэргэжлийн тодотголтой хамт олон юм бол өгснөө авч чаддаг байх хэрэгтэй байна.

Барьцаагүй зээлийг цаас мэт цацсан “Хөгжлийн банк”-ныхан өөрсдийгөө өмөөрөхдөө гаргууд. Өдгөө тэд зээлдэгчдийнхээ талаар “шүүх хяналтын байгууллагад шилжүүлээд зээлийг нь төлүүлэх гэхээр хэрэг шийдэхэд хамгийн багадаа 70 сар буюу зургаан жилийн хугацаа зарцуулдаг. Хөгжлийн банк гаднаас татан төвлөрүүлсэн эх үүсвэртээ хүү төлж, нөгөө талдаа актив талын зээлийн хүү зогсох эрсдэлтэй.

Цаг алдах хэрээр ирэх оны төсгөлд төлөх 800 сая ам.долларын бондын төлбөрийг хугацаанд нь төлж барагдуулахгүйд хүрэх эрсдэл байна. Засгийн газрын баталгаатай, гаднаас авсан зээл төлөгдөхгүйд хүрвэл энэ зээлүүд буцаан татагдах учраас аль болох зээлийг төлүүлэхээр бид ажиллаж байна” хэмээн ярьж байх жишээний.

“Хөгжлийн банк”-ныхан улс төрч, эрх мэдэлтэн, баячуудад зээл олгохдоо энгийн иргэдэд олгодог шигээ барьцаа шаардахгүй, зээлээ төлөхгүй бол хууль, эдийн засгийн “дарамт” үзүүлэх “чалх”-гүй чадваргүй банк бололтой.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Н.Номтойбаяр: Наадмын нээлтийн урилгын суудлыг халж, бүх тасалбарыг худалдаална

06/30/2026

“Тэнгисийн эрэг 24/7”-ийн Нацагтай нэр холбогдож байсан Золушка шинэ хайртай болжээ

06/30/2026

БУЛГАН АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГААР Д.МЭНДСАЙХАН СОНГОГДОН АЖИЛЛАХААР БОЛЛОО

06/29/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Н.Номтойбаяр: Наадмын нээлтийн урилгын суудлыг халж, бүх тасалбарыг худалдаална

06/30/2026

“Тэнгисийн эрэг 24/7”-ийн Нацагтай нэр холбогдож байсан Золушка шинэ хайртай болжээ

06/30/2026

БУЛГАН АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГААР Д.МЭНДСАЙХАН СОНГОГДОН АЖИЛЛАХААР БОЛЛОО

06/29/2026

Эрүүл мэндийн сайд Э.Батшугарын “dad” төрх

06/29/2026

Харумафүжи аварга үнээний ферм байгуулж, дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлж байна

06/29/2026

Хотын дарга Б.Пүрэвдагва аа, ажлаа хий!

06/29/2026

Модны цагаан хөвөн хүүхдүүдийн тоглоом болж, галын эрсдэл дагуулж байна

06/28/2026

Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ

06/27/2026

Урлагаас уйдсан Гүли зөвлөгөө өгч эхлэв

06/27/2026

Экс тэргүүн охин Б.Намууны “хөх”унжжээ

06/27/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.