Хэдхэн хоногийн өмнө “Улаанцэцэг” киногоо нээж, улмаар Соёлын гавьяат зүтгэлтэн хүртсэн Г.Ундармаа уран бүтээлийн олз омог, ганзага дүүрэн буй бололтой.
Хэдхэн хоногийн дараагаар Соёлын сайдын өмчилдөг Монгол HD сувгаар “Яаралтай тусламжийн тасгийнхан” нэртэй олон ангит уран сайханы киногоо үзэгчдийн хүртээл болгохоор зэхэж буй ажээ.
Тус кинонд хошин урлагийн “Шинэ үе” хамтлагт хамтран тоглодог байсан жүжигчин Мөнхгэрэлтэй хамтран дүр бүтээсэн байна.
Кинонд эмнэлгийн эмч, ажилчдын тухай өгүүлэх болгоод тэдний хувийн амьдралыг мөн харуулах аж.