UBS телевизээс зохион байгуулсан My voice шоуны ялагчаар Г.Тэмүүжин тодорчээ. Тус шоу нь “Балхжавын дууг хэн сайн дуулах вэ?” уралдаантай утга ижил бөгөөд “My Voice” хэмээн нэрээ өөрчлөн шинэ өнгө төрхтэйгээр үзэгчдийн хүртээл болсон юм. 
Монгол орны дөрвөн зүг, найман зовхисоос, дэлхийн өнцөг булан бүрээс дуулах хүсэл сонирхолтой оролцогчид “My Voice”-ийн тайзнаа өөрийгөө сорьж, авьяастай эсэхээ шүүгчдийн өмнө шалгуулсан тус уралдааны үндэсний ялагч өчигдөр тодорсон байна.
Тус наадмын нэг онцлог нь монгол эх хэлээрээ дуулах, харин ач холбогдол нь монгол дууны аялгуу, үгийн яруу тансагийг монгол туургатан улс үндэстэнд сурталчлах, үнэхээр авьяастайг нь урлагийн тавцанд гарч ирэхэд нь цаг хугацаа, бэрхшээл саадыг туулах замналыг товчлох хэмээн тодорхойлж болох юм.

Ташрамд дуулгахад, дуучин А.Түмэн-Өлзийтэй тун ижилхэн хоолойтой гэгддэг Өлзийсайхан охин шагналт байранд шалгарчээ.
U

