Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

    06/04/2026

    О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

    06/03/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

    06/03/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Нийслэлийн шилдэг сурагчдад шагнал гардууллаа
Фото

Нийслэлийн шилдэг сурагчдад шагнал гардууллаа

coolBy cool05/30/2018Updated:12/10/2018Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга болон холбогдох албаныхан өнөөдөр нийслэлийн шилдэг 25 сурагчид шагнал гардууллаа.

Эрдэм мэдлэг, авьяас чадвараараа үеийнхнээ манлайлж, хот, улс, олон улсын чанартай олимпиад, уралдаан тэмцээнд тэргүүлэн, амжилт гаргасан сурагчдыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын нэрэмжит “Нийслэлийн шилдэг сурагч” шагналаар шагнадаг уламжлалтай юм.

Шагнал гардуулах арга хэмжээг нээж Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “Монгол Улсын Үндсэн хуульд төр засаг нь ард түмнээ, үр хүүхдээ алагчлахгүйгээр дэмжин хөгжүүлэхийг баталгаажуулсан байдаг. Өнөөдөр “Нийслэлийн шилдэг сурагч”-аар шалгарна гэдэг бол та нар улс орондоо төдийгүй дэлхийн дэвжээнд урт амьдрал, хувь заяаныхаа гарааг аль хэдийнэ эхэлснийг  амжилтаар харуулж байгаа хэрэг юм. Сурагчдын  урлаг, спорт, техник, танин мэдэхүйн аль ч салбарт улс орныхоо нэрийг гаргах нь жирийн явдал боллоо. Энэ бол хүүхдүүдийн хувьд эх орон, сургууль багш, эцэг эхийнхээ ачийг хариулж байгаагийн илэрхийлэл билээ. Хүний хайр халамж, халуун сэтгэл, анхаарал халамж тэргүүтэн хүнлэг ёсны дээд үйл хэрэг гэдгийг сайтар ухаарч, идэвхтэй, санаачлагатай аж төрж, суралцангаа ирээдүйгээ өөдрөгөөр харж тэмүүлж байхыг хүсье. Монгол Улсынхаа нэрийн хуудас болсон хүүхэд багачууддаа, улам их амжилт гаргахыг хүсье” хэмээлээ.

Суурь,  бүрэн дунд боловсролын сургалтын чанарыг сайжруулах, суралцагчдын авьяас чадварыг нээн хөгжүүлж, мэргэжлийн чиг баримжаа олгох, багш нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд чиглэгдсэн дүүрэг, нийслэл, улсын чанартай олимпиадууд энэ онд амжилттай зохион байгуулагдлаа. 2017-2018 оны хичээлийн жилд улсын төрөлжсөн олимпиад 3-н үе үеттайгаар зохион байгуулагдсан. Сургуулийн олимпиадад 72000, дүүргийн олимдиадад 28809, нийслэлийн олимпиадад 4630, улсын олимпиадад 153 сурагч тус тус оролцсон.

Төрөлжсөн олимпиад нь 11 төрөл, 68 ангиллаар явагдаж сургууль, дүүрэг, нийслэлийн аварга сурагчдаа шалгаруулан улсын олимпиадад амжилттай оролцсон төдийгүй ази, олон улсын олимпиадад медальт байранд шалгарлаа. Улсын олимпиадад 12-р ангийн 15 төрөлд оролцож 10 төрөлд нь нийслэлийн сурагчид тэргүүн байрт шалгарсан амжилтаар энэ хичээлийн жилийг үдэж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

06/03/2026

Б.Пүрэвдагва: Нэг дор 1000 хүүхэд хүлээн авах дөрвөн улирлын хүүхдийн зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулна

06/02/2026

НИТХ-ын дарга Д.Ихбаяр анхны амьдралаас төрсөн охиноо”нууж”, хоёр дахь амьдралынхаа хүүхдүүдээ ил гаргав

06/02/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

06/04/2026

О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

06/03/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

06/03/2026

“Шарк Танк”-ийн хөтлөгч Ж.Эрдэнэбаяр шинэ албан тушаалд томилогдов

06/03/2026

Д.Алтанхуягийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирлаар томилжээ

06/03/2026

Төрийн соёрхолт Б.Догмид: Равжаа хутагтын сахиус намайг үхлээс аварсан

06/03/2026

2000 гаруй уран бүтээлчийг нэг тайзнаа нэгтгэсэн “ХАКИ”-гийн найруулагч Б.Нямдаваа

06/02/2026

2000 гаруй уран бүтээлчийг нэг тайзнаа нэгтгэсэн “ХАКИ”-гийн найруулагч Б.Нямдаваа

06/02/2026

ХУД-ийн 22-р хорооны засаг дарга Б.Мөнхболдын хахуулийн хэргийг прокурорт шилжүүллээ

06/02/2026

Б.Пүрэвдагва: Нэг дор 1000 хүүхэд хүлээн авах дөрвөн улирлын хүүхдийн зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулна

06/02/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.