Нисэх онгоцны мэргэжилтэй ч англи хэлний багш, комедиан, имфлюсер байх сонголтыг хийсэн Б.Идэр-Одыг танихгүй хүн ховор.
Өдгөө 35 нас хүрч буй тэрээр улс төрч Ц.Оюунгэрэлийн том хүү юм. Түүний ээж АН-аас угшилтай ч намынхандаа шахагдаж улс төрд орон зай багатай болсон. Өдгөө “Жорлонгоо өөрчлөе” төслөөрөө 9 дүүрэг 21 аймагт айлуудын жорлонг сольж эхэлсэн билээ. Тэгвэл Б.Идэр-Од ээжийнхээ бизнес төслийг дэмжиж, багагүй сурталчилан таниулах болжээ.
Тэрбээр “Жорлонгоо өөрчлөх сонирхолтой айлууд ээжээс маань зөвлөгөө тусламж аваарай” гэжээ.

