Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    БУЛГАН АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГААР Д.МЭНДСАЙХАН СОНГОГДОН АЖИЛЛАХААР БОЛЛОО

    06/29/2026

    Эрүүл мэндийн сайд Э.Батшугарын “dad” төрх

    06/29/2026

    Харумафүжи аварга үнээний ферм байгуулж, дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлж байна

    06/29/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Ц.Баасанцогттой холбогдсон зургаан шүүгч Сахилгын хорооны гишүүдээс татгалзжээ
Папарацци

Ц.Баасанцогттой холбогдсон зургаан шүүгч Сахилгын хорооны гишүүдээс татгалзжээ

Эрхэм админBy Эрхэм админ03/23/2022Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Өмгөөлөгч Ц.Баасанцогттой холбоотой хэмээн нэр бүхий шүүгчдэд сахилгын арга хэмжээ авхуулах гомдлыг “Нэхүүл”, “Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ-ынхан өнгөрсөн оны зургадугаар сард Шүүхийн ёс зүйн хороонд гаргаж байв.

Энэ хооронд Шүүхийн тухай хуулийг шинэчлэн баталж, Сахилгын хороо байгуулагдсанаар дээрх хоёр ТББ-ынхны гомдлыг шилжүүлсэн аж.

Тус хорооныхон уг гомдлыг хэлэлцэхээр нэг бус удаа товлосон боловч хэлэлцэж чадалгүй тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиун, дээр нэр дурдсан өмгөөлөгчтэй холбоотой асуудлаар өмнө нь зургаан сарын хугацаанд цалинг нь 30 хувь бууруулах сахилгын шийтгэл хүлээсэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар, Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар, Т.Өсөхбаяр, Б.Ариунхишиг нарт дээрх хоёр ТББ-ынхны гомдлын дагуу сахилгын хэрэг нээсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэднийг ёс зүйгээ зөрчин, өмгөөлөгч Ц.Баасанцогтын хамт “Энканто” хотхонд 2020 оны арванхоёрдугаар сард архидан согтуурсан гэх гомдол, мэдээллийн дагуу сахилгын хэрэг нээсэн бөгөөд тус хорооныхонд ТББ-ынхан дээрх шүүгч нартай холбоотой бичлэгийг нотлох баримт болгож өгсөн, эсэх нь ч тодорхойгүй байгаа. Юутай ч Сахилгын хорооны гишүүд хуулийн дагуу дээрх зургаан шүүгчид холбогдох гомдлыг хэлэлцэхээр нэг бус удаа хурал товлосон боловч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас 7-14 хоногоор хойшлуулсаар уржигдар 09.00 цагт хэлэлцэх болсон.

Гэвч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас нэг шүүгч нь ирээгүй тул 15.00 цаг хүртэл хойшлуулсан. 15.00 цаг болоход бас нэг нь хүндэтгэн үзэх шалтгаанаар оролцох боломжгүйгээ мэдэгдэж хойшлуулах хүсэлт хүргүүлснээс гадна зарим нь сахилгын хэргийг хэлэлцэх бүрэлдэхүүн буюу Сахилгын хорооны гишүүн О.Номуулин, Х.Хашбаатар, Д.Эрдэнэчулуун, С.Энхтөр нараас татгалзсан байна. Эдгээр үндэслэлүүдийн улмаас шүүгч Б.Халиун, З.Болдбаатар, С.Соёмбо-Эрдэнэ, М.Алдар, Т.Өсөхбаяр, Б.Ариунхишиг нарт үүсгэсэн сахилгын хэргийг хэлэлцэхийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ.
Шүүхийн сахилгын хорооныхон өчигдөр АТГ-аас гаргасан гомдлын дагуу шүүгч Т.Эрдэнэтунгалаг, Ш.Одонзул нарт нээсэн сахилгын хэргийг хэлэлцээд хэрэгсэхгүй болгосон байна. Уг хоёр шүүгчийг АТГ-ынхан ХАСХОМ-ээ хуульд заасан хугацаанд гаргаагүй гэх үндэслэлээр Шүүхийн ёс зүйн хороо ажиллаж байх үед гомдол гаргасан аж. Түүнээс хойш багагүй хугацаа өнгөрсөн учраас ийнхүү хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Энэ ташрамд шинээр байгуулагдсан Шүүхийн сахилгын хорооны хэлэлцсэн, шүүгч нартай холбоотой гомдол, мэдээллийг хэрхэн шийдвэрлэж буй талаар мэдээлэл хүргэе. 2021 оны гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж буй Шүүхийн тухай хуулийн дагуу Шүүхийн сахилгын хороо үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш Шүүхийн ёс зүйн хорооноос шилжүүлэн авсан 283 гомдол, иргэд, байгууллагаас шинээр гаргасан 82 өргөдөл, мэдээллийг хүлээн авчээ. Тэдгээр өргөдөл, гомдолд давхардсан тоогоор 293 шүүгч холбогдсон байна. Нийт хүлээн авсан 265 өргөдөл, гомдлоос 48.8 хувь буюу 178-д нь сахилгын хэрэг үүсгэсэн бол 51.2 хувийг нь хэрэгсэхгүй болгосон аж. Сахилгын хэрэг үүсгэсэн гомдлуудаас нэгийг нь нээлттэй сануулах, хоёрт нь бүрэн эрхийг нь гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, сургалтад суухыг даалгасан байна. 61-ийнх нь сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал, дүгнэлтийг хүлээн авч шийдвэрлэжээ.

Мөн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал, дүгнэлтийг хүчингүй болгож дахин шалгуулахаар Сахилгын хорооны илтгэгч гишүүнд буцаасан гурван гомдол байгаа аж. Өдгөө ажиллагаанд 118 сахилгын хэрэг буй гэнэ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

БУЛГАН АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГААР Д.МЭНДСАЙХАН СОНГОГДОН АЖИЛЛАХААР БОЛЛОО

06/29/2026

Эрүүл мэндийн сайд Э.Батшугарын “dad” төрх

06/29/2026

Харумафүжи аварга үнээний ферм байгуулж, дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлж байна

06/29/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

БУЛГАН АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГААР Д.МЭНДСАЙХАН СОНГОГДОН АЖИЛЛАХААР БОЛЛОО

06/29/2026

Эрүүл мэндийн сайд Э.Батшугарын “dad” төрх

06/29/2026

Харумафүжи аварга үнээний ферм байгуулж, дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлж байна

06/29/2026

Хотын дарга Б.Пүрэвдагва аа, ажлаа хий!

06/29/2026

Модны цагаан хөвөн хүүхдүүдийн тоглоом болж, галын эрсдэл дагуулж байна

06/28/2026

Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ

06/27/2026

Урлагаас уйдсан Гүли зөвлөгөө өгч эхлэв

06/27/2026

Экс тэргүүн охин Б.Намууны “хөх”унжжээ

06/27/2026

УИХ-ын “дуугүй” гишүүдийн нэг З.Замира манай дуранд

06/27/2026

Thunder Z, А.Адьяасүрэн хоёр учир ургуулсан уу?

06/26/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.