Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    УЛСЫН ДЭЭД ШҮҮХ: Ерөнхий шүүгчийг сонгосон шийдвэр хүчин төгөлдөр, дахин сонгууль явуулах тухай мэдээлэл худал

    06/06/2026

    Д.Отгонжаргал: Авлига, хулгайн хэргүүдийг мартаж болохгүй, хариуцлага тооцох ёстой гэв

    06/06/2026

    УИХ-ын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн өнөөдөр 29 нас хүрлээ

    06/05/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Ү Богд Жавзандамба Хутагт
Фото

Ү Богд Жавзандамба Хутагт

coolBy cool12/12/2018Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Лувсанчүлтэм жигмэддамбийжанцан (1815-1841)
Тавдугаар богд нь Төвдийн Лхасын ойролцоо Зан мужийн Гэдинхансор хэмээх газар түшмэл Гомбодондов, эх Ригзэнбүтэд нарын гэрт Х1Ү жарны хөхөгчин гахай жилийн зуны дунд сарын шинийн долоон буюу 1815 оны 6 дугаар сарын 15-нд онцгой шинж тэмдэгийг үзүүлэн мэндэлсэнийг долдугаар Банчин-ЭрдэнэДамбийнямд айлтгасанд Халхын V богд мөн хэмээн тодруулж Лувсанчүлтэмжигмэддамбий жанцан хэмээх алдрыг хайрлажээ. 1820 оны намрын дунд сарын 16-нд богдын зургаан нас сүүдэртэйд ширээнд залж их ёслолыг үйлдэн бүх хэргэм цол, эрх ямбыг өргөжээ. Лосалингэвш Жүдмадба Лувсанжамъянг ёнзин багшид шүтэж гэцэл сахил хүртэн судар тарнийн номын рашааныг хязгаарлашгүй хүртжээ.

Богд хорин сүүдэртэйдээ 1834 онд Их хүрээнд монгол маягийн хэв загвартай Майдарын сүм бариулж 80 тохой Майдар бурхан, Баруун Чойрт Алтан Ганжуур тус тус бүтээлгэн залж байжээ. 1835 онд Лхасад морилон номын авшиг олныг хүртэхийн хамт Монголын шашин номын асуудлыг айлтган зөвлөлдөж 1836 онд нутагтаа буцаж залраад 1837 онд жараас дээш насны хөгшид, 15-с доош насны хүүхдүүдтэй зөвлөлдөн Далхын дэнжид Гандантэгчэнлин хийдийг нүүлгэн иржээ. 1841 онд Ү богдын зарлигаар Брагри Ёнзин Дамцагдорж Ламрим дацанг удирдан байгуулжээ. Ү богд Жэвзүндамбын үед Их хүрээнд Зүүн хүрээнээс гадна гүн ухааны болон Ламрим, Бадма ёга дацангууд төвлөрч Гандан хүрээ гэж нэрлэгдэх болсон юм. Гүн ухаан судалдаг баруун дацанд Гунгаачойлин.зүүндацанд Дашчойнпэл хэмээх нэрийг тус тус хайрласан юм. Тавдугаар богдын ёнзин багш нь Лхаарамба Лувсанжамъян, Онгийн голын Брагри ёнзин Дамцагдорж нар байв. Өөрийн ёнзин багш Брагри Дамцагдоржоос Нарохажид бурханы авшиг увдисыг хүртэж, бясалгал бүтээлийг хийж өвлийн адаг сарыг 25-нд Их хүрээнд жинсрэг цутгасанаар үдэш нь дөрвөн уулын хооронд улаан туяа татсаныг Нарохажид бурхан бодитой заларсаны шинж тэмдэг гэж хуучин хүрээний настан буурлууд ихээхэн бэлэгшээж ярьцгаадаг байсан аж. Тэгээд одоогийн удирдлагын академын байрны өмнөхөн талд Туул голын хөвөөнд Нарохажид сүмийг байгуулжээ. Ер нь хутагтын тавдугаар дүр нь гайхамшигтай ид шид үзүүлж байсан олон баримтыг хуучны лам нар тодорхой ярьдаг байв. Ү богд Дагнан, Сэгнан хэмээх бясалгал дияан зүүд нойронд нь ургасны зурсан зураг Гандан хийдэд хадгалагдаж байсан билээ. Энэ зураг нь Гандан хийдэд өргөжин тэлж хөгжихийг бэлгэдэж харуулсан байв. Тэрээр ХҮ жарны төмөр үхэр жилийн өвлийн эхэн сарын шинийн 3-нд буюу аргын 1841 оны 11 сарын 18-нд таалал төгсчээ. Тавдугаар богдын айлдсан бошго лүндэн Орчонгийн сав шимийн дуулал зэрэг зохиол бүтээл багтсан нэг боть байдаг ажээ.

танин мэдэхүй
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

06/03/2026

Б.Пүрэвдагва: Нэг дор 1000 хүүхэд хүлээн авах дөрвөн улирлын хүүхдийн зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулна

06/02/2026

НИТХ-ын дарга Д.Ихбаяр анхны амьдралаас төрсөн охиноо”нууж”, хоёр дахь амьдралынхаа хүүхдүүдээ ил гаргав

06/02/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

УЛСЫН ДЭЭД ШҮҮХ: Ерөнхий шүүгчийг сонгосон шийдвэр хүчин төгөлдөр, дахин сонгууль явуулах тухай мэдээлэл худал

06/06/2026

Д.Отгонжаргал: Авлига, хулгайн хэргүүдийг мартаж болохгүй, хариуцлага тооцох ёстой гэв

06/06/2026

УИХ-ын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн өнөөдөр 29 нас хүрлээ

06/05/2026

Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

06/04/2026

О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

06/03/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

06/03/2026

“Шарк Танк”-ийн хөтлөгч Ж.Эрдэнэбаяр шинэ албан тушаалд томилогдов

06/03/2026

Д.Алтанхуягийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирлаар томилжээ

06/03/2026

Төрийн соёрхолт Б.Догмид: Равжаа хутагтын сахиус намайг үхлээс аварсан

06/03/2026

2000 гаруй уран бүтээлчийг нэг тайзнаа нэгтгэсэн “ХАКИ”-гийн найруулагч Б.Нямдаваа

06/02/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.