Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд голын усанд хүн живж, харамсалтайгаар нас баржээ. Тодруулбал, 2025 оны зургадугаар сарын 6-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум Дэлгэрмөрөн гол Хилэнтийн гүүрний доод талд хүн живсэн гэх дуудлагыг ирүүлжээ.

Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид ажиллаж, энэ сарын 7-ны өдрийн 08.22 цагт цогцсыг уснаас гарган цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Хөвсгөл аймагт усны ослын дуудлагаар нийт найман иргэний амь нас хохироод байгааг албаныхан мэдээллээ. Иймд урин дулаан цаг ирж байгаа энэ үед сурагчдын амралт эхэлж байгаа эдгээр өдрүүдэд эцэг, эх, асран хамгаалагчид та бүхэн хүүхдүүддээ тавих хараа хяналттай сайжруулах, гол нуурын усанд сэрүүцэхээр орж болохгүй талаар хэлж ойлгуулан, аюулгүй байдлаа хангахыг онцгойлон анхааруулж байна.