Шүлэг, дуу, бүжиг, хөгжим, тайз, дэлгэц, үзэгч хосолсон “Poetry night-Vol.1” яруу найргийн үдэшлэг Монголд анх удаа 2021 оны арваннэгдүгээр сарын 7-нд болсон.
Улирал бүр зохион байгуулагдах анхны яруу найргийн үдэшт яруу найрагч Д.Дамдинжав, С.Начин, Ч.Ууганбаяр, Н.Минжинсайхан, О.Цэнд-Аюуш нар оролцож салхийг хагалж байсан.
Харин “Poetry night-Vol. 2″ яруу найргийн үдэшлэгт ардын уран зохиолч Б.Догмид, Ш.Дулмаа, Т.Галсан, Д.Цоодол, П.Бадарч нар саатаж байлаа.
Тэгвэл “Poetry night-Vol. 3″ яруу найргийн үдэшлэг саяхан боллоо.
Уг үдэшлэгт Монголын утга зохиолын 1990 оны тод төлөөлөл болсон найрагчид оролцсон юм. Энэ удаагийн яруу найргийн үдэшт соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ц.Хулан, Ц.Бавуудорж, Х.Чилаажав, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Б.Ичинхорлоо, модернист яруу найрагч Д.Галсансүх нар шүлгээ дуудах агшны фото сурвалжлагыг уншигч танаа сонирхуулж байна.