Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Боржура хашлага солихын оронд үер нэмэлт ус зайлуулах шугам, хоолой хийнэ үү
Папарацци

Боржура хашлага солихын оронд үер нэмэлт ус зайлуулах шугам, хоолой хийнэ үү

Эрхэм админBy Эрхэм админ06/22/2022Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Сүүлийн жилүүдэд нийслэлийн өнгө төрхийг сайжруулах ажилд нэлээд хөрөнгө зарж, тэр хэрээрээ ажил урагштай явж байгаа нь иргэдэд харагдах болсон. Гэхдээ л учир дутагдалтай ажлууд байсаар байна.

Тухайлбал, явган хүний зам болоод хашлагын ажил жил бүр л хийгдэж байна.

Зуны турш үргэлжлэн орсон бороо автозамуудын тарыг таниулж, иргэдэд ихээхэн төвөг учруулдаг нь үнэн. Ус зайлуулагчгүй замтай учраас борооны усанд замууд эвдэрч, хашлага нь нурдаг. Үүнээс шалтгаалан энд тэндгүй замын боржуур, явган хүний замын хавтанг солих ажил хийгдэж эхэлдэг.
Тэгвэл яг одоо энэ ажил ид хийгдэж байна. Угтаа бол эдийн засаг хямарчихаад, элгээрээ хэвтэх дээрээ тулчихаад байхад энэ мэт ажилд хөрөнгө зарцуулах хэрэг байсан уу гэдгийг бодолцох л хэрэгтэй.
Жилийн жилд л хайс, хашлагаа сольж, төсвийн мөнгөөр тоглодог, дараа жил дахиад л бахь байдгаараа үнс, шороо, утаа, тортогтоо даруулсан хэвээрээ байдаг үзэгдэл жилийн жилд давтагдаж байна.
Үүнийхээ оронд гадаргуун ус зайлуулах шугам, хоолойг хийхгүй нь харамсалтай. Ийм байгууламж хүртээмжгүй байгаагаас нийслэлийн иргэд борооны улиралд үерийн усыг туучихаас өөр сонголтгүй болдог билээ.

Авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээний өргөтгөл, нөхөн сэргээлтийн ажилд жил бүр 1-3 тэрбум төгрөг төсөвлөгддөг. Гэтэл хавар, зуны улиралд авто зам дээрх үерийн усны асуудал давтагдсаар л. Тухайлбал, И-Март, Нарны гүүр, Хүннү моллын гэдэг тодотголтой үерт автдаг жишээ олон бий.

Албаны хүмүүсийн тайлбараар авто зам дээр байгаа шүүрт худгууд замын гадаргуу хэсгийн усыг зайлуулахаар төлөвлөгдсөн байдаг ч орон сууцны хороолол шинээр ашиглалтад орох бүрт нийслэлийн авто замын ачаалал дагаад л нэмэгддэг байна. Авто замын гадаргуугийн ус зайлуулах шугам сүлжээ, шүүрт болон үзлэгийн худгуудын найдвартай хэвийн ажиллагаанаас замын эдэлгээ чанар мөн шалтгаалдаг гэнэ.

Геодези, усны барилга байгууламжийн газрын мэдээлснээр хот тэлэхийн хэрээр гадаргын усыг хөрсөнд шингээх боломжгүй болж байгаа юм байна. Тухайлбал, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нягтаршил ихэсч, шинээр баригдах орон сууц олширсноор нийслэлийн авто зам дээр ус үерлэх тохиолдол нэмэгджээ. Түүнээс гадна 1960-1980 онд баригдаж байсан угсармал орон сууцнуудын ус зайлуулах шугам хоолойн насжилт дууссанаас үүдэн төвийн авто замын ус зайлуулах хоолой ачаалалтай ажиллах болсон байна. Нийслэлийн авто замын ердөө 20-30 хувь нь ус зайлуулах шугамтай бөгөөд ачаалал нь аль хэдийн хэтэрчихсэн. Хүн ам ихтэй, нягтаршил ихтэй дүүргүүдэд шугам сүлжээ хомс байдгаас болж давтамжтай дуудлага ирдэг болохыг онцолсон юм.

1960 онд Улаанбаатар хотод үерийн уснаас зайлуулах гурван коллектор баригдаж байж. Түүнээс хойш засвар, шинэчлэлтийн ажлыг хийгээгүй болохыг албаны хүн мэдээлэв. 60 жил ажилласан үерийн хоолойн труба ямар байх нь тодорхой. Гэтэл үер буусны дараа л үерийн далан сувгуудыг янзлах, шинэчлэх ажлуудыг нөхөн сэргээж, оромдоод л орхидог жишиг тогтсон.
Хамгийн хачирхалтай нь байгалийн гамшигт үзэгдлийн улмаас үер буухад хохирол учирсан иргэд хэрхэн хохирлоо нөхөн барагдуулах нь хүртэл тодорхойгүй байдаг тухай иргэд хэлж байв. Иймд татвар авч буй төр үүргээ чанартай, сайн гүйцэтгэх, иргэд, ААН-үүд дүрэм, журмыг сайтар мөрдөж, орчин нөхцөл, эрүүл, аюулгүй байдлаа сайтар сахих шаардлага үүсч байна.

Мөн аливаа барилга байгууламжийг ашиглалтад хүлээж авдаг байгууллагууд тухайн барилгын ойр орчмын болон дээврийн усыг зайлуулах асуудлыг нэн түрүүнд харгалзах шаардлага ч тулгарч байгаа юм.

Онцлох хөндөх сэдэв
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.