Камертон хамтлагийн ахлагч Д.Болд өөрийн соло уран бүтээлээ хийж, B продакшныг үүсгэн байгуулаад хэдэн жилийн нүүр үзэж буй.
Өдгөө 40 насыг хол давсан тэрбээр өөрийн цахим хуудаснаа хөвгүүдтэйгээ авхуулсан зургаа нийтэлж, тэднээрээ гангарахаа мартсангүй.
Дуучин залуугийн хувьд гурван хүүхэдтэй. Том охин нь хэдийнэ нас бие гүйцэж, гадаадад суралцдаг гэсэн. Харин хоёр хүү нь монголын хамгийн үнэтэй, нэр хүндтэй дунд сургуулийн сурагчид билээ.