Дуучин Нара нэрээр олонд танигдаж байсан инфльюсер, зөгийчин Нара шинэ найз залуутай болжээ. Энэ тухайгаа цахим хуудаснаа онцлоод, “Говийн бор залуутайгаа хангайн зөгийчин болгосон” хэмээн зургийг нь нийтлэжээ.
Зөгийчин, нөлөөлөгч бүсгүйн хувьд энэ жил 39 настай. Одоогоос 10 аад жилийн өмнө жүжигчин Батушкатай үерхэж байсан ч, сонголтоо хийхдээ хүүгийнхээ аавыг сонгосон. Гэвч тэдний амьдрал удаан үргэлжлээгүй. Нарагийн хүү Ринчин өдгөө 8 настай “том залуу” болжээ.
Түүнээс хойш 2016 оны улс төрийн сонгуулийн үеэр М.Чимэддорж гэх эдийн засагч залуутай нэгэн хэсэг болзож байсан. Гэвч тэр залуу Нара бүсгүйн итгэлийг эвдсэнээс хоёр тийш болсныг өөрөө хэвлэлд ярьж байв.
Нийгмийн асуудалд хүчтэй дуугардаг Нара хувийн амьдралаа төвхнүүлэхээр шийдсэн нь энэ бололтой.