Баянхонгор аймгийн Гурванбулаг сумаас ирээдүйн их мөрөөдөл, зорилгоо өвөртөлж ирсэн сахилгагүй бор хүү өнгөрсөн жилийн тренд дуу “Завгүй”-г олны хүртээл болгож, байлдан дагуулж байв.
Тайзны нэрээ Лууяа болгосон Ө.Лувсанцэрэн 2017 онд СУИС-д жүжигчний мэргэжлээр суралцаж байхдаа “Янзага” дууг сэргээн дуулсан нь өдгөө залуусын сонсох дуртай дууны нэг болоод буй. Дуулахын сацуу “Зогсохгүй продакшн” -ыг үүсгэн байгуулж, видео контентоор дамжуулан нийгэмд эерэг зүйлсийг түгээхээр зорьж яваа тэрбээр “Хайр уу, найз уу” бүрэн хэмжээний анхны УСК-гоо үзэгчдийн хүртээл болгоод буй.
Үл ялиг хүүхдэрхүү, ярилцаад суухад тэмүүлэл дүүрэн Лууяаг найзтай нь хамт манай сайтын папараци дуран онцлон буулгажээ.