Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дуучин Э.Чулуунчимэг: “Дуугүй явснаараа юу ч хожоогүй, болсон бүхнээ ярих цаг нь болсон”

    07/27/2026

    Даян аварга Б.Орхонбаярт хаягласан ноцтой мэдэгдэл цахим орчинд нийтлэгджээ

    07/27/2026

    Crush Bush хамтлагийн Батука эхнэртэйгээ эргэн нийлжээ

    07/27/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Хямралтай үед Хаанбанк хамгийн их баяжижээ
Папарацци

Хямралтай үед Хаанбанк хамгийн их баяжижээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ08/05/2022Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд дэлхий нийт цар тахлын улмаас эдийн засгийн хямралд өртөж, өнөөг хүртэл хямралаа даван туулж чадахгүй дампуурч буй улс бишгүй олон.

Энэ жишгээр сүүлийн хоёр жилд манай улсын иргэдийн амжиргааны түвшин доройтож, худалдан авах чадвар буурсан. Гэтэл “зовлон болоход лам цадна, зуд болоход нохой цадна” гэдэг жишгээр зарим арилжааны банкууд багагүй орлого олж, улмаар цэвэр ашгаа хэд дахин нэмэгдүүлжээ.

Учир нь иргэд цар тахлын хүнд жилүүдэд бэлэн мөнгө хадгалахаас илүү өөрсдийн ашиг, орлого, цалингаа банканд итгэж найдан хадгалуулж байв. Гэтэл арилжааны банкуудын ятгалгаар төв банкнаас хадгаламжийн хүүгийн орлогоноос хүүхэд, том хүн гэлтгүй татаас авч эхлэх шийдвэрийг гаргаж байсан билээ.

Улс орон дампуурлаа зарлахаас наагуур байхад “алдарт” Хаанбанк хамгийн их баяжсан байна. Өнгөрсөн оны эхний хагаст ₮6 их наяд байсан тэдний цэвэр зээлийн хэмжээ энэ онд ₮8 их наяд хүрч, 32% өсөв. Улмаар зээлийн хүүгийн орлого жилийн хугацаанд 29.8% өсөж, ₮516 тэрбумд болсон бөгөөд нийт хүүгийн орлогын 79.5%-ийг бүрдүүлсэн байна. Ийнхүү өнгөрсөн оны эхний хагаст ₮564.2 тэрбум байсан тэдний хүүгийн орлого жилийн хугацаанд 15% өсөж, ₮648.7 тэрбумд хүрчээ.

Мөн цэвэр ашгаа нэг жилийн дотор 70.7 хувь хүртэл өсгөжээ. Тодруулбал, Өнгөрсөн оны эхний хагаст ₮131.6 тэрбум байсан тэдний цэвэр ашиг энэ онд 70.7% өсөж, нэг жилийн дотор ₮224.6 тэрбумд хүрсэн. Ашгийн өсөлтөд дан ганц хүүгийн орлого, зардлын өөрчлөлт нөлөөлөөгүй бөгөөд хүүгийн бус орлого нь 71.6% нэмэгдэж, ₮215.2 тэрбумд хүрсэн нь ч чамлахааргүй нөлөө үзүүлсэн байна.

Түүнчлэн, Хаанбанкны татаас хэрээс хэтэрч буйд иргэд байнга гомдоллодог. ХААН банк л гэхэд АТМ-аас мөнгө авах бүрт харилцагчдаасаа 100, баримт хэвлэхэд 50, дотоодын бусад банкны картаар зарлага гаргахад 500, үлдэгдэл шалгахад 100 төгрөг гэхчлэн шимтгэл авдаг. Энэ нь харьцангуй өндөр шимтгэл үзэх хүн ч бий. Тэгвэл тус банк саяхнаас АТМ-ын бэлэн мөнгөний шимтгэлээ нэмэгдүүлжээ. Тодруулбал, өмнө нь АТМ-аас авах мөнгөний хэмжээнээс үл хамаараад шимтгэл нь 200 төгрөгийн татаас авдаг болсон. Мөн олон улсын карт эзэмшигчдээсээ жил бүр 20 мянган төгрөгийн татвар татаас авдаг.

Монголын хамгийн том банк гэгддэг Хаанбанк хямралын он жилүүдэд хахаж цадталаа баяжиж байна.

Онцлох сонин хачин
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Crush Bush хамтлагийн Батука эхнэртэйгээ эргэн нийлжээ

07/27/2026

Найруулагч Г.Цоггэрэл, МУГЖ У.Уранчимэг нар ач охиноо өлгийдөн авчээ

07/27/2026

Дуучин Э.Чулуунчимэг экс найз залуу Д.Цэрэнтогтохын талаар дуугүй байсан бүхнээ дэлгэв

07/26/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Э.Чулуунчимэг: “Дуугүй явснаараа юу ч хожоогүй, болсон бүхнээ ярих цаг нь болсон”

07/27/2026

Даян аварга Б.Орхонбаярт хаягласан ноцтой мэдэгдэл цахим орчинд нийтлэгджээ

07/27/2026

Crush Bush хамтлагийн Батука эхнэртэйгээ эргэн нийлжээ

07/27/2026

Найруулагч Г.Цоггэрэл, МУГЖ У.Уранчимэг нар ач охиноо өлгийдөн авчээ

07/27/2026

Дуучин Э.Чулуунчимэг экс найз залуу Д.Цэрэнтогтохын талаар дуугүй байсан бүхнээ дэлгэв

07/26/2026

Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

07/25/2026

Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

07/25/2026

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Улсын аварга О.Хангай манай дуранд

07/25/2026

“Люмино” хамтлагийн Д.Тэмүүжин /MC/: Бүх замаас хураамж авдаггүй

07/25/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.