Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Дуучин Д.БОЛД өөрийн хөрөнгөөр цэцэрлэг барьж, нийслэлд бэлэглэнэ

    06/24/2026

    “Favway” нэгдлийн жүжигчин С.Номин хоёр дахь хүүхдээ тээж байна

    06/24/2026

    Засгийн газар дараах асуудлуудыг хэлэлцэн хуралдаж байна

    06/24/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Арилжааны 9 банкинд ТОРГОХ ШИЙТГЭЛ ногдууллаа
Папарацци

Арилжааны 9 банкинд ТОРГОХ ШИЙТГЭЛ ногдууллаа

Эрхэм админBy Эрхэм админ08/12/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” ХХК, “Аригбанк” ХХК, “Чингисхаан банк” ХХК, “ХААН банк” ХХК, “Худалдаа хөгжлийн банк” ХХК, “Тээвэр хөгжлийн банк” ХХК, “Хасбанк” ХХК, “Богдбанк” ХК, “Голомтбанк” ХХК, “Капитронбанк” ХК, “Төрийн банк” ХХК-уудад холбогдох 2202000183 дугаартай хэрэг нээж зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хийж дуусгалаа.

Зөрчлийн хэрэг бүртгэлтээр тогтоогдсон нөхцөл байдал

Зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад холбогдогч 11 банкнаас зээлдэгчийн төлж буй 0.5-1 хувийн шимтгэл нь тухайн зээлдэгчид зарцуулагдаж байгаа эсэх талаар шалгахад зээл үүсгэх харилцаа, зээлийн өргөдөл гэх мэт ажиллагаануудыг хийхэд гарах зардлын талаар тодорхой тооцоо судалгаа гаргаагүй, бодит зардалтай нь уялдуулахгүйгээр тогтоосон нөхцөл байдал илэрсэн.

Энэ нь орон сууцны хөнгөлөлттэй ипотекийн зээл олгосны шимтгэлийг гарч буй зардалтай нь уялдуулан үндэслэлтэй тогтоолгүйгээр зээл олгосны шимтгэлийг 0.5-1 хувиар тогтоосон нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 4-ийн 4.7-г зөрчиж хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан гэж үзлээ.

Иймд “Аригбанк” ХХК, “ХААН банк” ХХК, “Худалдаа хөгжлийн банк” ХХК, “Тээвэр хөгжлийн банк” ХХК, “Хасбанк” ХХК, “Богдбанк” ХК, “Голомтбанк” ХХК, “Капитронбанк” ХК, “Төрийн банк” ХХК-иудын хууль зөрчсөн үйлдэлд тус бүр 20 сая төгрөгийн торгох шийтгэл оногдууллаа.

Мөн нэр бүхий 9 банкинд зээл олголтын шимтгэлийг гарч буй зардалтай нь уялдуулан үндэслэлтэй тогтоож, харилцагчтай байгуулж буй зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах арга хэмжээг авч, зөрчлийн үр дагаврыг арилгахыг даалгаж 30 хоногийн хугацаатай “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай” албан даалгавар хүргүүлж ажиллалаа

Эх сурвалж: ШӨХТГ

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Д.БОЛД өөрийн хөрөнгөөр цэцэрлэг барьж, нийслэлд бэлэглэнэ

06/24/2026

“Favway” нэгдлийн жүжигчин С.Номин хоёр дахь хүүхдээ тээж байна

06/24/2026

Засгийн газар дараах асуудлуудыг хэлэлцэн хуралдаж байна

06/24/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Д.БОЛД өөрийн хөрөнгөөр цэцэрлэг барьж, нийслэлд бэлэглэнэ

06/24/2026

“Favway” нэгдлийн жүжигчин С.Номин хоёр дахь хүүхдээ тээж байна

06/24/2026

Засгийн газар дараах асуудлуудыг хэлэлцэн хуралдаж байна

06/24/2026

КРИШТИАНУ РОНАЛДУ ХӨЛБӨМБӨГИЙН ДАШТ-ИЙ ТҮҮХИЙГ ШИНЭЧИЛЛЭЭ

06/24/2026

Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн шинэ бүтэц бүрэлдэхүүн

06/23/2026

Дэлхийн оюуны өмчийн байгууллагын “Хөгжмийн зохиогчийн эрхийн хамтын удирдлагын байгууллагад зөвлөн чиглүүлэх хөтөлбөр” Монголд хэрэгжиж эхэлнэ

06/23/2026

Монголын үзэсгэлэнт жүжигчин Ж.Номингэрэл Солонгос одтой андуурагдах шахав уу?

06/23/2026

ФОТО СУРВАЛЖЛАГА: “ОРШИХУЙН АНИР” ЭТНО СИНЕМАТИК КОНЦЕРТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

06/22/2026

УИХ-ын дарга С.Бямбацогтод Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Др.С.Жайшанкар бараалхлаа

06/22/2026

Аварга О.Хангай Ховд аймгийн Нутгийн зөвлөлийн дэд дарга болжээ

06/22/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.