Өнгөрсөн амралтын өдөр “25 дугаар суваг” телевизийн “Making the band” хэмээх төслөөс төрөн гарсан “Mixx” хамтлагийн гишүүн асан Б.Төгсжаргал хуримласан талаар бид өмнө нь мэдээлж байсан.
Тэгвэл, хүүхэд шиг зан, ялдамхан төрхөөрөө бусдаасаа ялгардаг дуучин Б.Төгсжаргал УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаярын том хүү Э.Сүлдтэй ирээдүйн амьдралаа бүтээхээр ийнхүү гэр бүл болжээ.
Тэдний хувьд сүүлийн хоёр жил болзож, нэгнээ заяаны ханиар ийнхүү сонгосон байна.
Жинхэнэ зэвсэгт хүчнээс төрсөн гэр бүлийн үр удам гэсэндээ ноён Ж.Энхбаяр хөвгүүдээ Орост, Америкт цэргийн сургуульд илгээж, офицерийн мөрдэстэй болгосон байдаг. Энэ утгаараа тэдний хөвгүүд царайлаг, генералын ач хүү, тэрбумаар залгамжлах хөрөнгөтэй тэднийг “цагаан морьтой ханхүү” гэж болно.
Э.Сүлд нэг үе Т.Заманд удганы бага охин Д.Уранзаяатай дотно харилцаатай байсан. Тэд салаад багагүй хугацааг үдсэн ч Э.Сүлдийг реклам сурталчилгааны агентууд, компаниуд анзаарч, зар сурталчилгаандаа тоглуулан нүүр царайгаа болгох саналаар тасраагүй гэдэг.
Ямартаа ч, орчин цагийн “цагаан морьтой ханхүү” гэгддэг тэрбээр ийнхүү дуучин гүнжтэй болсон бололтой.