Нийгмийн болохгүй бүтэхгүй асуудал, худал хуурмагыг жигшиж хүчтэйгээр дуу хоолойгоор илэрхийлдэг урсгал бол хип хоп underground, hardcore. Энэ урсгалын артистуудыг бүтээлийг хальт сонсвол хараалын үгсийг хэлэх нь элбэг ч бүтээлийн мөн чанар нь тухайн нийгэмдээ хандсан философийг тэр чигт нь өгүүлдэг гэдгээрээ онцлогтой.
Тиймээс хэзээд фэнүүдээрээ хүрээллүүлж байдаг. Энэ урсгалаар монголд уран бүтээл хийдэг цөөхөн артистуудын нэг бол Limit King.
Хип хопын хүчтэй хэмнэлийг мэдрүүлдэг реппер Limit Кing нь 2019 оноос эхлэн underground, hardcore урсгалаар соло уран бүтээл хийж эхэлжээ.
Түүний хувьд реп үглэхээс гадна залуусын сонирхолыг хамгийн ихээр татдаг мотоспортоор хичээллэдэг. Энэ спортоороо 2009 онд Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан түүх түүнд бий. Артистууд дундаа багагүй чинээлэг гэгддэг реппер Limit King-ийн зөвхөн нэг удаагийн хувцаслалт нь 30 орчим саяар үнэлэгддэг гэсэн.
Монголдоо underground, hardcore урсгалаар дуулж, энэ цагийн залуусын хайр хүндэтгэлийг хүлээн олноос онцгойрч буй реппер Limit King энэ сарын 19-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох XMF хөгжмийн наадмын тайзнаа дахин гарч, залуусын цусыг хөөргөхөөр бэлтгэлээ базааж эхэлжээ.