Дэлгэцийн уран бүтээлд өөрсдийн авьяас чадвар, мэргэжлийн тодотголоороо ялгардаг продакшн бол Фантастик. Тус продакшны ерөнхий найруулагч Б.Тамирыг мэдэхгүй хүн ховор. Ардын жүжигчин ээжтэй, гавьяат жүжигчин аавтай түүний удам угсаа хэзээнээс урлагтай холбогдож ирсэн.
Түүний аав МУГЖ О.Бат-Өлзийгийн хувьд хэдийгээр жүжигчин ч гэлээ, кино урлагийн уналттай үед хэд хэдэн киног амжилттай найруулж байсан түүхтэй.
Тухайлбал, “Зүрхэнд шивнэсэн үг” киноны гол дүрийн охин аавынхаа араас гүйн ирээд “Мөн ч их хүлээсэн дээ гэсэн шүү. Ээж хэлээрэй гэсэн юм”…гэдэг энэ хэсэг одоо ч үзэгчдийн зүрхийг зүсэх шиг болдог.
Энэ киногоороо О.Бат-Өлзий гавьяат өөрийгөө хэр сайн найруулагч гэдгээ харуулсан, мөн тамгалсан билээ.


