Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Гавьяат тамирчин, боксчин Т.Үйтүмэн бүрлээчдийн мэдээллийг буяны компанийнханд өгч, хахууль өгсөн хэргийн шүүх хурал хойшлов

    07/01/2026

    Дуучин Даваадалай “хөөрхөн”охинтой болсноо дуулгалаа

    07/01/2026

    З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оногдуулсан хоёр жилийн хорих ялыг тус бүр 40 сая төгрөгөөр торгох ял болгон өөрчиллөө

    06/30/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Лусын буулттай энэ өдөр лус савдагтаа мөргөж, өргөл барьцаа барьж, шүтэн дээдлээрэй
Папарацци

Лусын буулттай энэ өдөр лус савдагтаа мөргөж, өргөл барьцаа барьж, шүтэн дээдлээрэй

Эрхэм админBy Эрхэм админ08/26/2022Updated:08/26/2022Сэтгэгдэл байхгүй4 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Өнөөдөр шинийн 29 лусын буулттай өдөр тохиож байна.

Энэ өдөр Үзмэрч засалч Л.Нямаагийн лус савдаг бидний амьдралд хэрхэн нөлөөлж байдаг цөөн хором ярилцлаа.

-Лус савдаг болон лусын хилэгнэл гэж юу вэ?
Хүний амьдралд хэрхэн нөлөөлдөг талаар тэр бүр мэддэггүй шүү дээ?

-Уулын савдаг, уул усны шивнээ, хүн уулс хоёр амин хэлхээтэй байдаг. Эрт дээр үеэс уулс савдгаа хээрийн салхиар дуудаж, тэнгэртэйгээ ярилцаж, хангай дэлхийдээ олон олон зууны турш шүтэн барилдаж, мөргөж, дээдэлж, тахин шүтсээр ирсэн. Хүн төрөлхтөн лусын хилэгнэл лусын буулт, буцалт, ичилт гэдгийг мэдэхгүйгээс болоод лусын гай барцад болон жилийн дөрвөн улирал байтугай хэдэн үеэрээ гай гамшгийг учруулж байдаг. Одоо үе болон залуу хойч үеийнхэн маань ёс заншил, өв уламжлалаа сайн мэдэхгүй, мэдэхгүйгээс болж санаандгүй эсвэл лус савдаг гэж юм байдаг юмуу, тийм зүйл байхгүй хэмээн аливаа үйлдэлд хэнэггүй хандсанаас үүдэн өөрсдийгөө болон өрөөл бусдыг гайд дайруулдаг. Уул усанд болоод гол горхи, загас жараахай, мод бут, чулуу, араатан агнах, хамаа замбараагүй мод тайрч, алт ухсанаас болж лус савдаг хилэгнэж догширч, гол мөрний ус ширгэж, хор уршиг ирдэг. Уул усыг ухаж түнхэж уулыг нурааж, газар хөндөж, үнэт зүйлс, эрдэнэс авчихаад буцаагаад нүхийг нь булаад зүгээрээ гэж боддог. Энэ нь эндүүрэл юмаа. Бид бүгд лусыг догшруулснаар өөрөө өөртөө гай зовлонг дагуулж гэнэтийн осол, үхэл ирэх, нас богиносох, лусын өвчинд өртөх, элэг ходоод эдгэхгүй, хортой хоргүй хавдар тусах гэхчилэн зовлон нэмэгдэж янз бүрийн өвчин тусч амьдрал урууддаг. Ажил төрөл бүтэхгүй, хүн амьтантай хэл амаа ололцохгүй, мөнгө тогтохгүй, орлого орохгүй, гарз гардаг. Булгийн эхэнд нуур цөөрөм, урсгал усанд улаан болон цагаан зүйл, хир буртгийг оруулдаггүй. Мухар сүсгээр аливаа зүйлд хандахгүй байх. Мухар сүсгээр хандах тохиолдолд төөрөгдөлд хөтлөхөөс өөр ямар ч үр дүнд хүргэхгүй нь ойлгомжтой.

-Лус савдаг нь бидний эргэн тойронд үргэлж байдаг уу?

-Дэлхий дээр амьдарч байгаа л бол дэлхийн эзэд, лус савдагтайгаа хүндлэлтэй харьцах хэрэгтэй. Хэдэн зуун зууны турш хүн төрөлхтөн лус савдагтайгаа хөрш зэргэлдээ амьдарч ирсэн. Лусын эзэд бол тухайн газар, уул усыг өмчилж авсан эзэд байдаг. Бидний өвөг дээдэс өдий хүртэл хэдэн зуун зуун жилээр мөнх хөх тэнгэртээ, лус савдагтаа мөргөж, өргөл барьцаа барьж, шүтэн дээдэлж ирсэн.

-Өнөө цагт хүн бүхэн санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийг хүсч байгаа нь нууц биш. Мөнгө дуудах зан үйлийн талаар?

-Олон хүн дотроо мөнгөтэй болохыг хүсдэг ч гаднаа дургүй царайлж, муугаар хэлж, мөнгөний боол боллоо хэмээн шүүмжилдэг. Үнэндээ мөнгө нь бидний амьдралыг тав тухтай, элбэг хангалуун, хүсэл эрмэлзэлтэй, зорилготой, сайн сайханд хүргэдэг. Сэтгэлээрээ мөнгийг хүсч байгаа ч амаараа үгүйсгэдэг хүн олон байгаа. Яагаад гэвэл бүх эд зүйлс өөрийн гэсэн давалгаатай, энерги эрчимтэй байдаг. Миний хувьд олон хүнийг мөнгөтэй болоосой, амьдрал нь дээшлээсэй гэж хүсдэг. Мөнгийг хүсч байгаа бол чин сэтгэлээсээ, үнэнээсээ хүсэх хэрэгтэй. Эдийн тэнгэрээ тахиж, лусаа аргадаж, буян хишиг арвижуулах, буянаа тогтоох гэж хангай дэлхий, лус савдагтайгаа шүтэн барилдаж, зан үйл засал номоо хийлгэдэг байсан. Гэвч зарим хүмүүс аливаа юманд мухар сүсгээр өөрийнхөөрөө зүтгэж, муйхарладаг. Буян хишигтэй баян байя гэвэл сэтгэлээ засаж, бодлоо цэгцэлж, дотоод сэтгэлээ цэвэрлэснээр буян хишиг арвижна. Бид бүгд өвөг дээдэс, ураг удмаасаа эд зүйлс өвлөн авч, хэдэн зууны турш буян хишгийг нь хүртсээр ирсэн. Шунал, тачаал, өөрөө хийж чадаагүй байж хүний хийсэн зүйлд атаархах, атаа жөтөө хорсол, хорч сэтгэлээ цэвэрлэчихвэл буян тогтож ирдэг. Эдийн сав болон бумба тахиж, шүтэн дээдэлж, буян хишгийн тэнгэр, лус савдгийг аргадаж дээдлэх хэрэгтэй. Хувь хүн өөрөө өөртөө итгэдэг бол өчүүхэн ч гэсэн бага багаар буяныг хураа. Үгээргүй хоосрох, ядуурхаас ангижрахын тулд эдийн тэнгэр, лусыг шүтэн дээдэлснээр сэтгэлийн болон төгс эд буян дагаж, эд баялгийн хувь хишгийн үүдийг нээж, эд юмс хэд дахин үржин эргэн ирдэг. Өөрт ирж байгаа буян хишгийг бага гэлтгүй хурааж, тогтоож байх хэрэгтэй. Учрыг нь ойлгож мухар сүсгээр хандалгүй, хүндэлж дээдлээрэй. Муу санаанаас сайн заяа руу дуудаж, атга санааны хорлол, лусын хорлол, үхээрийн бузар бүх гай барцадыг арилгаж, буян заяаг даллан дуудаж, идээ ундаа элбэг дэлбэг, баян чинээлэг байлгаасай хэмээн гуйж боддог. Муу зүгийн муу заяа, муу бүгдийг үлдэн хөөж, элэг бүтэн энх тунх, элбэг дэлбэг, өвчин зовлонгүй, тосонд умбаж, торгонд хөлбөрөөрэй гэж ерөөе.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Даваадалай “хөөрхөн”охинтой болсноо дуулгалаа

07/01/2026

Xувьсалын Урнаагийн ганц хайртай хүргэн Бээжингийн их сургуулиа төгслөө

06/30/2026

Н.Номтойбаяр: Наадмын нээлтийн урилгын суудлыг халж, бүх тасалбарыг худалдаална

06/30/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Гавьяат тамирчин, боксчин Т.Үйтүмэн бүрлээчдийн мэдээллийг буяны компанийнханд өгч, хахууль өгсөн хэргийн шүүх хурал хойшлов

07/01/2026

Дуучин Даваадалай “хөөрхөн”охинтой болсноо дуулгалаа

07/01/2026

З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оногдуулсан хоёр жилийн хорих ялыг тус бүр 40 сая төгрөгөөр торгох ял болгон өөрчиллөө

06/30/2026

МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА Н.УЧРАЛЫН ТЭРГҮҮЛСЭН ЗАСГИЙН ГАЗАР ОЮУТОЛГОЙН ХЭЛЭЛЦЭЭРТ ТҮҮХЭН АМЖИЛТ ГАРГАЛАА

06/30/2026

Xувьсалын Урнаагийн ганц хайртай хүргэн Бээжингийн их сургуулиа төгслөө

06/30/2026

Н.Номтойбаяр: Наадмын нээлтийн урилгын суудлыг халж, бүх тасалбарыг худалдаална

06/30/2026

“Тэнгисийн эрэг 24/7”-ийн Нацагтай нэр холбогдож байсан Золушка шинэ хайртай болжээ

06/30/2026

БУЛГАН АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГААР Д.МЭНДСАЙХАН СОНГОГДОН АЖИЛЛАХААР БОЛЛОО

06/29/2026

Эрүүл мэндийн сайд Э.Батшугарын “dad” төрх

06/29/2026

Харумафүжи аварга үнээний ферм байгуулж, дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлж байна

06/29/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.