Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

    06/25/2025

    Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

    06/24/2025

    Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

    06/24/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Казакууд оршуулгын зан үйлээрээ малчдын эрхэнд халдах болжээ
Папарацци

Казакууд оршуулгын зан үйлээрээ малчдын эрхэнд халдах болжээ

Эрхэм админBy Эрхэм админ08/27/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Баян-Өлзий аймагтай хил залгаа Увс, Ховд аймгийн сумдуудын малчин ардууд сүүлийн хэдэн жил “үгээ хэлж байна”.

Учир нь монголчууд эрт дээр үеэс талийгаачдыг хүндэтгэх үүднээс тэднийг оршуулсан оршуулгын газраас цэрвэж ирсэн ард түмэн. Үүнийг далимдуулж казак түмэн монгол малчдын бэлчээрийн газар, өвөлжөө, зуслангийн газар гээд хаа дуртай газраа оршуулгаа хийдэг болсон гэнэ.

Энэ талаар Ховд аймгийн Дөргөн сумын малчин О.Бат-Очир ярихдаа “Хоёр жилийн өмнөөс өвөлжөөндөө бууж чадахаа больсон. Манай өвөлжөө зуслангаасаа 15 км-ийн зайд байдаг. Гэтэл тэр намар өвлийнхөө бэлтгэлийг хангахаар зуслангаасаа очтол баахан том том шавар бунхан барьсан байсан. Ийм асуудал манай сумын малчдад тохиолдсоор байгаа. Сумын удирдлагууд аймаг орон нутагт хандаж, албан бичиг явуулсан л гэдэг. Гэвч ямар ч арга хэмжээ авагдаагүй” гэв.

Ерөнхийдөө орон нутагт оршуулгын дэг ёс эртнийхээрээ үйлчилдэг ч, наана нь амьдарч буй хүмүүсийн эрх илүүтэй зөрчигддөг гэлтэй. Аймаг, сумдынх нь ИТХ-аар оршуулга хийх газрын хэмжээ, дамжаа байршлыг нь тогтоож өгдөг ч, тус журам нь Баян-Өлгийн казак түмэнд үйлчилдэггүй бололтой.
Исламын шашинтнууд талийгаачийг давхар давхар гэр барьж, шавар хашаагаар хүрээлэх нь зэрлэг амьтан, махчин шувууд шарилыг идүүлэхээс сэргийлж буй хэрэг аж.

Ямартаа ч, монголчуудыг “үргээн” дайжуулж, байгаль орчинд олон жилийн хохирол учруулахуйц энэхүү оршуулгын зан үйлийг орчин цагт нийцүүлэн, хэн хэнийнхээ эрхэнд бас өмчинд халдахгүй байх хууль зүйн зохицуулалт хийхийг учир мэдэх албаны хүмүүсээсээ хүсч байна.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

06/25/2025

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.