Урлагийн ертөнцөд өөрийн дуу хоолой, авьяас, дүр төрхөөрөө тодордог уран бүтээлч бол А.Хишигдалай.
Өдгөө 29 настай тэрбээр өөрийн цахим хуудаснаа иргэдийг эрүүл мэнддээ илүү анхаарч байхыг хүсч, “Өглөөний хоолыг өөртөө гэдэг чинь учиртай үг юм байна шүү. Сүүлийн үед ходоодны хорт хавдартай залуус олноор амиа алдаж байна. Заавал тостой юм өглөө идэж байгаарай, гуйж байна. Өглөө хоосон гарвал, ходоодны шархтай болж улмаар хавдар үүсдэг юм байна шүү. Урт наслая гэж бодож байвал, өглөө заавал ид.
Шөнө иддэг хүмүүсийн нойр булчирхай авах юмгүй болсон байдаг. Жаахан тэвчээд өглөө л ид” хэмээн уриалжээ.