Халх голын дайны ялалтыг шийдвэрлэх тулаан 10 хоног үргэлжилсэн бөгөөд 1939 оны 8-р сарын 31-нд тухайн үеийн БНМАУ–ын болон ЗХУ–ын улаан армийн цэргүүд маршал Георгий Жуковын удирдлага дор Японы армийг бут ниргэсэн.
Фронтд нүүрлэсэн аюул
Халх голын тулаан 1939 оны 8-р сарын 20-нд эхэлсэн. 10 Хоног үргэлжилсэн ширүүн тулааны эцэст Зөвлөлтийн армийн дэмжлэгтэйгээр Зөвлөлт, Монголын хамтарсан цэргийн хүч Японы армийг Монголын газар нутгаас үлдэн хөөсөн билээ. Улмаар 9-р сарын 15-нд Япон улс бууж өгснөөр тус улсын ялагдлаар дайн дууссан тухайг гэрээг БНМАУ, ЗХУ, Япон улсууд гарын үсэг зуран баталгаажуулсан.
Энэ явдал бол Зөвлөлтийн улаан арми болон Япон улсын хоорондох анхны тулаан биш байсан. Үүнээс жилийн өмнө Хасан нуурын орчимд Зөвлөлтийн арми Японы армийг мөн л бут ниргэсэн байдаг. Японы арми жилийн дараа Зөвлөлтийн хөрш, хил залгаа Монгол улсын зүүн бүс Халх гол орчмын нутгаар ийнхүү нэвтэрч, дахин дайн өдөөсөн нь Зөвлөлтийн улаан армийг баруун болон зүүн 2 фронтоор дайнд татан оруулах бодит аюулыг бий болгосон.
Тухайн үед Зөвлөлтийн засгийн газар Зөвлөлт- Японы харилцааг хэвийн хадгалах, дайнаас зайлсхийх сонирхолтой байсан юм. Тиймээс ч тухайн үеийн Япон – Хятадын дайнаас зайлсхийж байлаа. Гэвч Япон улсын хувьд ЗХУ-тай харилцах харилцаандаа өөр төлөвлөгөөтэй байсан нь түүхэн үйл явцаас харагддаг.
Зөвлөлтийн удирдигч Сталины хувьд цор ганц маш том асуудлыг шийдэх, аюулгүйгээр даван туулах асуудал тулгарч байлаа. Энэ бол Германы эхлүүлсэн дайн, Еворпын фашист, миллитарист гүрнүүд, Азид Японы миллитаристууд нэгэн зэрэг ЗХУ-ын эсрэг дайтахаас хэрхэн сэргийлэх түүнээс зайлсхийх явдал байв. Яг энэ үеэр Японы арми хил залгаа оршдог Монгол улсын зүүн талаар халдан довтолсон. Монгол улс болон Зөвлөлт улсууд 1936 онд дайн аюулын эсрэг эв санаагаа нэгтгэн харилцан туслалцаж, энх тайванчаар оршино хэмээн гэрээ байгуулсан билээ.
Японы эхлүүлсэн дайны “гол агуулга”
1939 оны 5 сард Япончууд Монгол улс руу анх халдсан нь Зөвлөлтийн тусламжаас Хятад улсыг бүрэн таслах, өөрийн нөлөөгөө зүүн Азид бэхжүүлэх зорилготой байсан юм. Тухайн үеийн Японы удирдагчид дэлхийн баруун хойд хэсэгт Гитлерийн эхлүүлсэн хүчин дор том дайнд оролцох, хуурай замын цэргийн хүчийг бэхжүүлэх улмаар Оросын алс дорнодыг эзлэх эсвэл өмнөд хэсэгт тэнгисийн цэргийн хүчийг бэхжүүлж, Зүүн өмнө Азид нөлөөгөө тогтоох колони орон эзэмших сонирхолтой байсан бөгөөд тэд эцсийн байдлаар хараахан сонголтоо хийж чадаагүй байсан юм.
Түүнчлэн Японы тал “том дайн”-д том найдлага тавьж байсан нь харагддаг. Хэрэв яг энэ үед Гитлер Зөвлөлт улстай дайтаж эхэлсэн бол Японы зүгээс Монголд хийх дайны төлөвлөгөө хангалттай өргөн болох байсан.
Молотов – Риббентропын баримтд дурдсанаар Ялалтын маршал Георгий Константинович Жуковын удирдлага дор Зөвлөлт Монголын цэргүүд Монголын тал нутагт Японы армийг бут ниргэж, улаан армийн хүч чадлыг тэдэнд ойлгуулсан. Бараг үүнтэй зэрэгцэн 1939 оны 8-р сарын 23-нд Сталин, Молотов нар Германтай харилцан үл довтлох гэрээг байгуулж, улмаар Япончууд Халх голын дайнд ялагдал хүлээсэн нь Япон улсыг улс төрийн дотоод хямралд хүргэсэн юм. Тухайн үеийн Японы удирдлагууд Германы үйл ажиллагаанд туйлын сэтгэл дундуур байсан бөгөөд дээрх гэрээг ч Германы хууран мэхлэлт хэмээн нэрлэж, засгийн газар нь бүрэлдэхүүнээрээ огцорч байсан билээ. 1941-1942 онд Зөвлөлтийн улаан арми маш хүнд цаг үеийг туулж байлаа. Гэсэн ч Халх голын дайнаас хойш Японы зүгээс дахин байлдаж зүрхлээгүй. 1941 онд байгуулсан төвийг сахих гэрээнд үнэнч үлдэхийг илүүд үзсэн.
Халх голын тулааныг онцгойлон авч үзэх нь түүхэн ач холбогдолтой. Ингэснээр тухайн үеийн үйл явдлын уялдаа холбоо, шалтгаан тайллыг тод томруунаар харах юм. Түүнчлэн дайны өмнөх нөхцөл байдал ямар нарийн төвөгтэй, шийдвэр болгон олон сая хүний хувь тавиланд хамаатай байсныг Москва Германтай байгуулсан харилцан үл довтлох гэрээ хэрхэн төгссөх хувь тавилантай байсан нь Халх голын тулааны үйл явц, зорилго, урьтач нөхцөл зэргээс харагдана.
1945 оны 5-р сарын 9-ны Ялалтын өдрийг дэлхийд авчрахад чухал үүрэг гүйцэтгэж, ялалтын анхны “тоосго” нь болж өгсөн юм.
Бэлтгэсэн: А.Маша