Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

    05/09/2025

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025

    Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Хөгжлийн банкны дэд захирал асан Ч.Мөнхбатыг үргэлжлүүлэн хорино
Папарацци

Хөгжлийн банкны дэд захирал асан Ч.Мөнхбатыг үргэлжлүүлэн хорино

Эрхэм админBy Эрхэм админ09/01/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монгол Улсын Хөгжлийн банкны Зээлийн хорооны гишүүн, тус банкны дэд захирлаар ажиллаж байсан М … нь тухайн албан тушаалыг эрхэлж байхдаа албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж “Н” ХХК-д давуу байдал олгосны улмаас Монгол Улсын Хөгжлийн банкинд 21.0 сая ам долларын хохирол учруулсан гэх үндэслэлээр, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, мөнгө угаах гэмт хэргүүдэд холбогдож, яллагдагчаар татагдан шалгагдаж байна.
Яллагдагч М…-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг шүүгчийн захирамжаар 1 сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн, уг шийдвэрийг эс зөвшөөрч өмгөөлөгч Б…-ийн гаргасан гомдлыг тус шүүхийн Ерөнхий шүүгч хянаад, өмгөөлөгчийн гомдлыг үндэслэлгүй гэж үзэж, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад шүүгчийн дангаар гаргасан шийдвэрийн талаарх гомдлыг тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгч шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх бөгөөд уг шийдвэр эцсийн байхаар заасны дагуу дээрх шүүгчийн захирамжийг хянасан Ерөнхий шүүгчийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Гэтэл, яллагдагч М…-ийн өмгөөлөгчөөс “…цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх”-ээр дахин хүсэлт гаргасныг, шүүгч хүлээн авч хянаад, өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж, яллагдагч М…-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох арга хэмжээгээр өөрчлөхөөр шүүгчийн захирамж гаргажээ.

Уг шийдвэрийг эс зөвшөөрч прокуророос гомдол гаргасныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон дээрх журмын дагуу Ерөнхий шүүгч хянаад, яллагдагч М..-д урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн шүүгчийн захирамжийг “хууль бус” гэж үзэж хүчингүй болгов.

Өөрөөр хэлбэл, яллагдагч М…-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд, түүний хугацааг сунгаж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан өмгөөлөгчийн гомдлыг хуульд заасан журмын дагуу нэгэнт хянан шийдвэрлэсэн бөгөөд Ерөнхий шүүгчийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхад уг асуудлыг дахин хянаж, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх шийдвэр гаргасан нь хуульд нийцээгүй гэж үзсэн байна.

Иймд, яллагдагч М..-д хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагч М…-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэжээ.

Хураангуйг бэлтгэсэн: /Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар/

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.